Энэ удаагийн VS буландаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг үргэлжлүүлэх талаар эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сунгах нь иргэдэд эрсдэлтэй гэдгийг чуулганы танхимд хэлсэн бол МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зээлийг судлах ажлын хэсэг байгуулж буй талаар хэлжээ.
Б.Жавхлан
Сангийн сайд
Ипотекийн зээлийн төлөлтийг үргэлжлүүлэх нь иргэдэд эрсдэлтэй. Иргэд зээлээ төлөөд явж болно эсвэл сунгах боломжтой. Түүнээс гадна энэ сэдвийг хөндвөл Ковидын хуулийг ч сунгах асуудал давхар яригдана. Бидэнд хугацаа байна. Тиймээс шаардлагатай бол дахин хэлэлцэх байх.
Д.Тогтохсүрэн
МАН-ын бүлгийн дарга
Засгийн газраас өргөн барьсан төсөлд ипотекийн зээлийг Монголбанк хэрэгжүүлж ирсэн. Ингэхдээ зээлийн эргэн төлөлтөөс хамаарч асуудлыг шийдвэрлэж байгаа.Энэ оноос ипотекийн зээлийг Засгийн газарт өгч байна. Үүнийг ажлын хэсэг судалж үзээд тодорхой шийдлүүд гаргах байх.
Өмнө нь цар тахлаас шалтгаалж зээлийн эргэн төлөлтийг түр хойшлуулсан. Тэгэхээр он гараад иргэд зээлээ төлөхөөр тодорхой хэмжээнд дарамт учруулж болзошгүй. Энэ мэт асуудлыг ажлын хэсэг судалж шийдвэрийг гаргана гэж бодож байна.
Холбоотой мэдээ