Эр хүн хүчтэй гэх хэвшмэл ойлголтын бараан сүүдэр

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

Эр хүн хүчтэй гэх хэвшмэл ойлголтын бараан сүүдэр

Эр хүн хүчтэй гэх хэвшмэл ойлголтын бараан сүүдэр

Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь хумигдаж буйг хүний эрхийн судалгаа нотлон харуулжээ. Түүнчлэн зөвхөн үүрэг оноосон шинжтэй хариуцлага хүлээлгэх төлөвтэй байгааг дурьдсан байна. Бид эмэгтэйчүүдийн эрх гэхээс эрчүүдийн эрх гэж ярьдаггүй. Судалгаанаас харахад, эрчүүдийн орон зай хумигдсанаар эмэгтэйчүүд "ноёлж" байна гэхэд хилсдэхгүй. Хэвшмэл хэв маяг баримталж, үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүртэл "Эмэгтэй хүн шиг шалчиганалаа" гэж, тэдний дуу хоолойг сонсдоггүй. Нөгөө талдаа улс төрд эрчүүд олонх байдгаас биш бусад салбарт эмэгтэйчүүд л давамгай байх хандлага нийгмийн тогтсон ойлголт болжээ.

 Аливаа байгууллагын ажилчдын удирдах албан тушаалтны 65 хувь нь эмэгтэй ажилчин байна.

Гол төлөв боловсролын түвшин, төгссөн сургууль мэргэжлийн ур чадварт тэнцэх байдлыг харгалзан ажилд авдаг нь уг үр дүнд хүргэсэн аж.

Жендерийн эрх тэгш оролцоо боломжийн талаар ам булаалдан ярьдаг. Гэхдээ Монгол Улсын хувьд эдгээр нэр томъёо үндсэн агуулгаасаа гажсан гэлтэй. Өөрөөр хэлбэл, жендерийн эрх тэгш биш харилцаа эмэгтэйчүүдийн эрхийг хангаж, оролцоог нэмэгдүүлэх зорилготой мэт ойлгогдох явдал цөөнгүй. Гэр бүл, нийгмийн харилцаанд эмэгтэйчүүд давамгай шийдвэр гаргаж, эрхээрээ дарлах болжээ. Өнгөц харахад эрэгтэйчүүдийн эрх хангагдсан мэт боловч нөгөөтэйгүүр хөсөр хаягдаж, жендер гэдэг ойлголт гол агуулгаасаа гажиж байна.

Тухайлбал, эрэгтэйчүүд гэр бүлийн хүрээнд эдийн засгийн болон сэтгэлзүйн хүчирхийлэлд эмэгтэйчүүдээс илүү их өртдөг. Авсан цалингаа эхнэртээ хураалгах, санхүүгээ хянуулах зэргээр хэрэглээгээ хязгаарлуулдаг. Түүнчлэн үг хэлээр доромжлуулах зэрэг сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх нь түгээмэл байна. Манай улсын гэр бүлүүд охин хүүхдээ өндөр боловсролтой болгохыг илүүтэй зорьдог бол эсрэгээрээ эрэгтэй хүүхдээ орхидог. Тэднийг нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олоход нь боловсрол чухал нөлөө үзүүлдэг. Энэ байдлаас үүдэн эрэгтэйчүүд өөртөө итгэх илтгэлээ алдаж буйг сэтгэл судлаачид анхааруулж байна.

Хитоцүбаши их сургуулийн доктор, нийгэм судлаач С.Сарангэрэл "Нийгэмд эрчүүдийн оролцоо, нөлөөлөл сул байна. Учир нь өнөөгийн нийгмийн тогтолцоотой холбоотой. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш. Түүнчлэн хөнгөн үйлдвэрлэлийн салбар хөгжөөгүй. Ихэнх ажлууд нь үйлчилгээний шинж чанартай. Иймд зөвхөн эмэгтэйчүүд илүүтэйгээр ажиллах нөхцөл байна гэсэн үг. Монголд эрэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй шаардлагатай ажлын байр хомс. Иймд аль болох эрчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн ажлын байрыг нэмэх, цаашлаад боловсролд нь анхаарал хандуулах шаардлагатай. Ингэж гэмээнэ уг асуудал шийдэгдэнэ" гэв.

Харин ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид "Нийгэмд хэвшмэл ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүнийг гомдол гаргаж болохгүй мэтээр ойлгодог. Хохирогч болсон тохиолдолд нэмж нийгмийн зүгээс дайрч, дарамт үзүүлдэг. Үүний эсрэг сэтгэл зүйн хариу урвал үзүүлэх ёсгүй мэтээр ханддаг.

Ер нь аль ч талдаа хүйсээс үл хамааран хүний эрхийг хамгаалан, хүндэтгэж, бусдын эрхийг зорчих ёсгүй болохыг ойлгох хэрэгтэй" гэв.

Сүүлийн жилүүдэд үйлдэгдэж буй гэмт хэргээс харахад эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд ч хүчирхийлэлд өртөж байна. Жишээ нь, архидан согтуурсан үедээ найз залуугаа хөнөөсөн гэх ноцтой хэрэг нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан. Тодруулбал, 25 настай иргэн Ц нь архидан согтуурсан үедээ өөрийн найз залуу болох 25 настай иргэн П-ийн амь насыг хөнөөжээ. Хүчирхийлэл хүйсээс хамаардаггүйн ердөө ганцхан жишээ энэ.

Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.6 жилээр доогуур байна. Мөн амиа хорлолт ч түгээмэл болсон. Тэд өөрсдийгөө илэрхийлэхгүй, чимээгүй байсаар ийм байдалд хүргэдэг аж. Нийт амиа хорлолтын 85 хувь нь эрчүүд, 15 хувь нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн эрчүүдийн нас баралт залуужиж, амиа хорлолт жилээс жилд нэмэгдсээр байгааг статистик судалгаанууд харуулж буй юм. Нийт хүн амын 51.4 хувь нь эмэгтэйчүүд, 48.6 хувь эрчүүд. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9, эмэгтэйчүүдийнх 74.3 жил.

Монголд зүрхний шигдээсээр нас барж байгаа эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 3.1 дахин их. Осол гэмтлийн улмаас жилд нас барж буй эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс гурав, амиа хорлолт тав дахин өндөр байна.

Мөн ХЭҮК-т эмэгтэйчүүд ханддагаас эрчүүд бараг хандаггүй. Эрэгтэй хүн хүчтэй, уйлдаггүй гэх зэрэг хэвшмэл ойлголтод хүлэгдсэн эрчүүд шалчиганахгүй, шалтаг тоочихгүй гэсээр эрхээ эдэлж чадахгүй байсаар байна. Энэ бүхэн монгол залуус, эрчүүддээ анхаарах цаг хэдийнэ болсныг илтгэж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж