"ОХУ-ын иргэдэд дулаан хувцас хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

"ОХУ-ын иргэдэд дулаан хувцас хэрэгтэй"

"ОХУ-ын иргэдэд дулаан хувцас хэрэгтэй"

Зарим төрийн бус байгууллагын төлөөлөл ОХУ-ын иргэдэд туслах аян өрнүүлэх тухай хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.10.11/ хийлээ. ОХУ-аас ирж буй халимаг, буриад иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хамтарч ажиллахыг “Холун хатан” төрийн бус байгууллагын зүгээс  хүссэн юм.

“Холун хатан” ТББ-ын үүсгэн байгуулагч А.Сарнай:

-Би герман хэлний багшаар олон жил ажиллаж байна. Тийм учраас зөвхөн өөрийнхөө шавь нараас тусламж хүсч байгаа юм. Германд ажиллаж байгаа өөрийнхөө шавь нар болон ОХУ-д их сургуулиа төгссөн санхүүгийн боломжтой хүмүүсээс хандив хүсч байна. Дэлхий даяар эдийн засаг хямарсан, үнийн өсөлтөөс шалтгаалж амьдрал хэцүү болж байна. Аль болох хурдан хугацаанд нийгмийн харилцаанд ороход нь туслах зорилготой байна. Сөрөг үр дагавар их учраас дүрвэгсдэд туслах зайлшгүй шаардлагатай юм. Тусгаар тогтносон НҮБ-ын гишүүн орон учраас дүрвэгсдэд туслах үүрэгтэй гэж бодож байна.

Тухайн иргэдийн нийгмийн асуудлыг удаан хугацаанд шийдэхгүй байснаас асуудал, гэмт хэргүүд үүсч эхэлдэг. Дүрвэгсэд ч гэсэн нийгмийн харилцаанд оролцох шаардлагатай. Тийм учраас тэдгээрийн ажил эрхлэлт, орон байрны асуудалд бид өнөөдөр хүн гэдэг ойлголтоор туслах хэрэгтэй. Мөн дүрвэгсдийн сэтгэл санааны хямрал бол хамгийн том асуудал учраас хүмүүнлэг энэрэнгүй хандах хэрэгтэй" гэв.

А.Сайханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж