БНСУ-ын Бусан хотноо Бусаны олон улсын 27 дахь кино наадмыг аравдугаар сарын 6-наас 14-ний өдрүүдэд зохион байгуулж буй. Энэ наадмын олон улсын шүүгчээр Монгол Улсын иргэн Д.Цэнгэл ажиллаж байна. Тэрбээр Cоёл урлагийн их сургууль, Радио телевиз медиа урлагийн их сургуульд багшилдаг бөгөөд Монголын урдаа барьдаг кино салбарын төлөөлөл болсон кино продюсер, дистрибютор юм.
Д.Цэнгэл шүүгч нь 2015 оноос хойш олон улсын хэмжээний кино наадам, фестифалиудад долоо дахь жилдээ олон улсын шүүгчээр ажилласан туршлагатай.
Тодруулбал, БНСУ-ын "Бучён олон улсын фантастик кино наадам", Филиппин улсын "CineMalaya", Вьетнамын Ханой олон улсын кино наадам, БНХАУ-ын "ШХАБ-ын кино наадам", Италийн "Asiatica", "Religion Today" кино наадам, "Пусаны олон улсын залуучууд, хүүхдийн кино наадам", "Пусаны олон улсын кино наадам" зэрэг наадмуудад ажиллаж байжээ.
Холбоотой мэдээ