Шинийн 17-ны билэгт сайн энэ өдөр 30 хос хуримлав

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Шинийн 17-ны билэгт сайн энэ өдөр 30 хос хуримлав

Шинийн 17-ны билэгт сайн энэ өдөр 30 хос хуримлав

Монголчууд намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр найр, хуримыг өргөн хүрээнд зохион байгуулдаг. Гэвч сүүлийн жилүүдэд цар тахлаас хамаарч олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цуцлаад байсан. Тэгвэл энэ жилээс Covid-19 хумигдаж, хуримын сар эхэлж, наймдугаар сараас Гэрлэх ёслолын ордон хосуудын захиалга хэвийн авч эхлээд буй. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн 2020 аравдугаар сараас хойш үйл ажиллагаа нь зогсоод байсан хуримын ордонг өнгөрсөн жилийн есдүгээр сарын 1-нээс албан ёсоор нээсэн.

Харин энэ зунаас хуримын ёслолд тогтоосон хязгаарыг цуцалсан. Ингэснээр намрын дунд сарын билэгт сайн өдрүүдэд хуримын ёслолын ажиллагаа өргөн дэлгэр болж байна.

Билэгт сайн энэ өдөр хуримын ордон 70 хүртэлх хосын захиалга авдаг. Харин энэ жилийн хувьд өнөөдөр /2022.10.11/ Улаанбаатар хотын Гэрлэх ёслолын ордонд 30 орчим хос гэрлэлтээ батлуулж байгаа аж. Гэрлэх ёслолын ордон хөл хориог ашиглан өнгөрсөн жилүүдэд засвар хийсэн. Гол танхим руу орох өгсөх шат, хоёрдугаар давхрын ханыг битүү цэцгээр чимэглэсэн байна.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр монголчуудын гэрлэлтийн дундаж нас 25-29 байна.

Бусад статистикаас харвал, 2021 онд гэрлэлтийн тоо 16.1 мянга болж 2018 оноос 23.3 хувиар, гэр бүл цуцлалт 3391 болж 19.3 хувиар тус тус буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж