Оросын зэвсгийн нөөц дуусч буйг Их Британийн тагнуул хэллээ

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Оросын зэвсгийн нөөц дуусч буйг Их Британийн тагнуул хэллээ

Оросын зэвсгийн нөөц дуусч буйг Их Британийн тагнуул хэллээ

Их Британийн тагнуулын агентлаг "GCHQ"-ийн дарга Жереми Флеминг өнөөдөр /2022.10.11/ Орос, Украины дайны талаар мэдээлэл өгсөн. Тэр нийтэд мэдээлэл өгөх нь ховорхон байдаг.

Орос улс зэвсгийн нөөцөө барж буй бөгөөд цэрэг, техникийн алдагдал нь зүйрлэшгүй их болжээ. "Путин дайны эхний өдрүүдэд хүссэн амжилтаа гаргаж чадаагүй, тэр алдаатай шийдвэр гаргасан. Техник хэрэгслийн зардал Орост асар их байна. Тэдний хангамж, байлдааны хэрэгсэл дуусч байгааг бид ч мэднэ, газар дээрх Оросын командлагчид өөрсдөө ч мэднэ" гэж Флеминг хэлэв.

Түүнчлэн цэрэг дайчилгааны талаар ч Флеминг дурдсан. "Армиа хүчирхэгжүүлэхийн тулд хоригдлуудыг ашигласан. Мөн туршлагагүй цэргийн алба хаагчдыг дайчилж буй нь цөхөрсний илэрхийлэл юм" гэж тэр хэллээ.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
23
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж