Явгарсан нийслэлчүүд нийтийн тээвэрт суухаас ичив үү?

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Явгарсан нийслэлчүүд нийтийн тээвэрт суухаас ичив үү?

Явгарсан нийслэлчүүд нийтийн тээвэрт суухаас ичив үү?

Иргэд нийтийн тээврээр зорчихоос илүү хувийн машинаараа явах сонирхолтой болсон. Гэвч нийслэлийн зах нь үл харагдах түгжрэлээс шалтгаалж ихэнх хүн хол ойроос үл шалтгаалж зорьсон газар руугаа алхах нь ихэссэн билээ.

Харин үүний шалтгааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн парк шинэчлэлттэй танилцах үеэр хүмүүс ичиж байгаа учраас автобусанд суухгүй байна гэсэн юм.

Энэ тайлбар иргэдийн дургүйцлийг ихэд хүргэсэн. Учир нь иргэд түгжирч газар хороохгүй байгаа учраас нийтийн тээврийг сонгохгүй байгаа. Өөрөөр хэлбэл, цагаа үрж, стресстэхгүйн тулд алхаж байгаа гэсэн үг. Түүнээс автобусанд суухаас ичсэн зүйл огт байхгүй гэдгийг иргэд цахим хуудастаа бичжээ.

Мэдээж нөгөө талдаа нийтийн тээврийн хүртээмж, ариун цэврийн шаардлагууд ч үүнд хамаарна.

Гэхдээ аль ч өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын хувьд иргэд нь автобусанд суухаас ичдэггүй. Харин ч хувийн унаанаас дээгүүрт тооцогддог болохыг Ерөнхий сайд эрх биш мэдэх байх. Тэгвэл нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлаа эрчимжүүлж хариуцсан сайд дарга нар нь ажлаа хурдан хийх үүрэг өгөх нь зөв болов уу. Түүнээс иргэд рүү асуудлаа хэт хамааруулах нь утгагүй.

Түгжрэлд тэг зогсолт хийдэг байсан нийслэлчүүд сүүлийн өдрүүдэд бензин, шатахуун олдохгүйн зовлонд ч унасан. Учир нь зарим аж ахуй нэгжүүд дотоод асуудлаас болж АИ-92 хязгаартай олгож байгаа.

Хоёр алхмын газар машин унаж, хоёр цаг түгжирдэг монголчууд алхах аль эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлэхээс өөр сонголтгүй цаг үед ирээд буй.  Ийм үед нийтийн тээвэрт явдаг автобусны тоог нэмэгдүүлэхээс өөр гарц алга байна. Мөн хүртээмжээс гадна чанар, үйлчилгээний соёлыг ч чухалчлах нь зөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж