"Иргэн Ч.Мөнхбаярыг БНХАУ хилээ хаахад хүргэсэн гэж буруутгасан"

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

"Иргэн Ч.Мөнхбаярыг БНХАУ хилээ хаахад хүргэсэн гэж буруутгасан"

"Иргэн Ч.Мөнхбаярыг БНХАУ хилээ хаахад хүргэсэн гэж буруутгасан"

Анхан шатны шүүхээс 10 жилийн ял авсан иргэн Ч. Мөнхбаярын өмгөөлөгчид өнөөдөр /2022.10.11/ хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлын үеэр нийслэлийн Давж заалдах анхан шатны шүүхийн явцад гаргасан хууль бус үйлдлийг зарласан. Мөн тэд иргэн Ч.Мөнхбаярыг БНХАУ хилээ хаахад хүргэсэн гэж буруутгасан талаар мэдээлсэн юм.

Өмгөөлөгч Г.Баасан:

-Иргэн Ч.Мөнхбаярт Хятад улсыг хилээ хаахад хүргэсэн, Монгол, Хятадын харилцааанд сэв суулгасан гэж үзэн хорих ял оноосон байгаа юм. Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд Хятад улсын эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээдэг болсон байна. Энэ асуудлыг УИХ-ын гишүүдэд өмгөөлөгчдийн зүгээс хүргүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороо хуралдаж буй. НҮБ-ын дур зоргын баривчилгааны илтгэгчид Монгол Улсад ажиллаж байгаа. Уг ажлын хэсэгт Ч.Мөнхбаярын асуудлыг мэдээлсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал есдүгээр срын 20, 21-ний өдрүүдэд хуралдаж, СБД-ийн анхан шатны шүүхээс хилсээр Ч.Мөнхбаярт оногдуулсан 10 жилийн ялыг хэвээр нь үлдээсэн. Иргэн Ч.Мөнхбаярын хэргийг шударгаар шийдвэрлэхгүй бол олон улсын шүүхэд хандахаа мэдэгдэж байна.

А.Сайханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж