Койн, токен шинээр гаргаж, хөрөнгө төвлөрүүлсэн иргэдийг шалгаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Койн, токен шинээр гаргаж, хөрөнгө төвлөрүүлсэн иргэдийг шалгаж байна гэв

Койн, токен шинээр гаргаж, хөрөнгө төвлөрүүлсэн иргэдийг шалгаж байна гэв

Монгол Улсын Засгийн газраас “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр баталж, энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байна.

Мөн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн хамт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж ЭХТА-ийн 18.19 зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20 дугаар зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэмт хэргийг шинээр тодорхойлсон.

Шинээр батлагдсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулиар салбарын зохицуулагч байгууллагыг Санхүүгийн зохицуулах хороогоор тодотгосон бөгөөд СЗХ энэ оны зургадугаар сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 26-ны өдрийн хооронд бүртгэлийн ажиллагаа явуулж “Айдакс”, “Койнхаб”, “Дижитал Эксчэйнж Монголиа” зэрэг компани бүртгэлд хамрагдсан бол энэ сарын 10-нд зургаан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бүртгүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран “Виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлттэй холбоотой болон залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхэд” шалгах ажиллагааг явуулж байна.

Түүнчлэн “ бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж