"Долоон машин мөргөсөн жолооч согтуу байгаагүй"

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

"Долоон машин мөргөсөн жолооч согтуу байгаагүй"

"Долоон машин мөргөсөн жолооч согтуу байгаагүй"

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож явсан долоон автомашиныг мөргөсөн хэрэг гарсан. Тэгвэл энэхүү хэргийн талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Ослын улмаас нийт найман автомашин хохирол амссан. Мөн гарцаар гарч байсан 12 настай хүү гэмтсэн. Одоогийн байдлаар хүү эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хэргийн дүгнэлт хараахан гараагүй байгаа” гэв.

Иргэдийн дунд “Ланд Круйзер-200” маркийн автомашины жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсвэл мансуурсан байсан гэх таамаг дэвшүүлээд буй. Харин энэ талаар албаны хүнээс лавлахад “Манай бие бүрэлдэхүүн очоод согтолтын зэрэг тогтооход архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж илрээгүй. Өөрөөр хэлбэл, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн хар тамхитай тэмцэх хэлтсээс тест авсан. Тестийн хариуг хэрхэн гарсныг зохих байгууллага нь мэдээлнэ” гэлээ.

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж