“Аймгийн төсвийг алагчлахгүй байх хэрэгтэй, Сангийн сайд аа”

Хуучирсан мэдээ: 2022.10.12-нд нийтлэгдсэн

“Аймгийн төсвийг алагчлахгүй байх хэрэгтэй, Сангийн сайд аа”

“Аймгийн төсвийг алагчлахгүй байх хэрэгтэй, Сангийн сайд аа”

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс Булган аймгийн төсвийн талаар тодрууллаа.


-2023 оны төсвийг УИХ хэлэлцэж байна. Булган аймгийн төсөв бусад аймгуудтай харьцуулахад яагаад бага тавигдсан юм бол?

-Төсөв дээр гурван асуудал бий. Нэгдүгээрт, тухайн орон нутагт хийгдэж буй цэвэр хөрөнгө оруулалт буюу цэцэрлэг сургууль, нийгмийн чиглэлийн зам харгуй гээд тавьчихдаг. Хоёрдугаарт, улсын төсвөөс аймгийн төсөвт дэмжлэг үзүүлдэг. Гуравдугаарт, орон нутгийн хөгжлийн сан. Миний яриад буй зүйл бол орон нутгийн хөгжлийн санд оруулж буй хөрөнгө, аймгаас өгч буй дэмжлэг бага байна. Өөрөөр хэлбэл, Булган, Баян-Өлгий, Сүхбаатар гэх гурван аймгийн хүрээнд найм, найман тэрбум өгчихсөн байгаа. Гэтэл юугаараа ийм сонголт хийж байгаа нь тодорхойгүй. Миний асууж буй зүйл бол орон нутгийн хэмжээнд үү, Улаанбаатар хотоос алслалтай юу, дэд бүтцийн хүрэлцээ холбоо багатайд уу эсвэл хүн амын багаас байдаг юм уу? Энэ бүх шалтаг, шалтгаанаас авч хэлэлцэх зүйл нь юу юм бэ гэдгийг сонирхоод байгаа юм. Жишээлбэл, Булган аймагт, орон нутгийн хөгжлийн санд найман тэрбум, орон нутгаас төсөвт үзүүлж буй дэмжлэг нь мөн л найман тэрбум байна.

Тэгэхээр орон нутгийн Засаг дарга захиран зарцуулах мөнгө нь бага байна. Гэтэл яг энэ хэмжээний манайхтай ойр аймгууд төсөв нь 20 тэрбум гараад явсан байх жишээтэй. Газар нутаг ойролцоо аймгууд мөн л 20 тэрбум давсан байна. Тэгэхээр энэ асуудлыг “янзлаач” гэхээр Сангийн сайд ийм хуультай гэж байгаа юм. Тэгвэл өнөөх хуулиа хараадах. Яг ямар үзүүлэлтээр ийм дор байгаа юм бэ. Жишээлбэл, сүүлийн хөрөнгө оруулалтаар Булган аймаг нэг их доошоо орчихоогүй.  39-40 тэрбумын хөрөнгө оруулалт явж байгаа. Үүнийг Сангийн сайд эргэж харах хэрэгтэй. Булган, Завхан, Говь-Алтай гээд хэдэн аймгуудыг анхаарах хэрэгтэй. Энэ аймгууд чинь хаягдчихаад байна шүү дээ. Үндсэн хуулиараа ч тэр ижил тэгш хэмжээний үйлчилгээ хүлээж авах эрхтэй биз дээ. Тиймээс эрх, үүрэг нь алдагдаад байна.

-Хэнтий аймгийн төсөвтэй харьцуулахад танай аймгийн төсөв арав дахин бага байна. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Үүнийг бүлэг дээр ярьж байгаа юм л даа. Хэн нэгэн эрх мэдлээ дагаад илүү явж болохгүй байхгүй юу.

-Булган аймагт ирэх онд нийт хэчнээн төсөл хөтөлбөр хэрэгжих юм бол?

-Булган аймагт үргэлжлээд явж буй төсөл хөтөлбөр бий. Үүнд 39-40 тэрбумын хөрөнгө оруулалт буюу яг нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт орж ирнэ. Мөн дээрээс нь орон нутгийн хөгжлийн сангаас найман тэрбум, орон нутагт өгч буй дэмждэг буюу Засаг даргын хүрээнд найман тэрбум гээд нийтдээ 56 орчим тэрбум төгрөг орж ирж байна.

-Нэн шаардлагатай ашиглалтад орох ямар төсөл байна вэ?

-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд орон нутагт жигд амьдрах орчныг бүрдүүлье гэж ярьдаг. Тэгсэн атлаа ноднин жил халуун усны газар байгуулахаар төсөвт суулгуулсан намайг  шүүмжлээд байгаа. Гэтэл орон нутагт байдаг халуун усны газар ямар байдаг билээ. Та бүхэн үзсэн үү, үгүй юу. Муурын байшин шиг жижигхэн, хүн орох нь битгий хэл хүүхэд ч ороход тухгүй. Улаанбаатарчууд тэнд очвол тийшээ орохгүй дээ. Тэгэхээр нэг талдаа жижигхэн үйлчилгээний газар шиг, усанд орчихдог, үсээ засуулчихдаг, нөгөө талд нь хувцсаа угаадаг хэдэн угаалгын машин тавьчихъя гэж байгаа юм. Тэгж байж тэнд хүн амьдарна. Хүрч ирэхээр нь” орк” гээд баахан доромжилчхоод “аймаг руугаа очиж амьдар, тэнд сайхан байна” гэж яриад байж болохгүй. Жишээ нь, соёлын төв байна. Соёлын төвд хүмүүс соёлжих бүх бололцоо тэнд бий. Зун болохоор бороо дусдаг, өвөл хүн тогтохын аргагүй хүйтэн газрууд байж байна. Яалт ч үгүй тэнд засвар хийгээд хүн хүлээж авдаг, соёлын үйл ажиллагааг тогтмолжуулдаг, соёлжих боломж бололцоог нээх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж