БНАСАУ пуужингийн туршилтын талбайг ферм болгов

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

БНАСАУ пуужингийн туршилтын талбайг ферм болгов

БНАСАУ пуужингийн туршилтын талбайг ферм болгов

Хойд Солонгос улс өнгөрсөн онд хүртэл пуужин харваж байсан туршилтын талбайг хүлэмжийн ферм болгон өөрчилжээ. Уг фермийн нээлтийн ёслолд удирдагч Ким Жон Ун өчигдөр /2022.10.10/ оролцлоо. Зүүн нутгийн Хамжу мужид байрлах Рёонпо хүлэмжийн фермийн нээлт нь Хойд Солонгосын эрх баригч Ажилчны нам байгуулагдсаны ойд зориулжээ.

Рёонпо агаарын баазыг өндөр технологи бүхий автоматжуулсан ферм нь ард түмний амьдралыг сайжруулахад тустай гэж БНАСАУ-ын эрх баригч нам мэдэгдсэн. Хойд Солонгос улс 2019 оны арваннэгдүгээр сард “KN-25”, 2021 оны гуравдугаар сард “KN-23” зэрэг ойрын тусгалтай баллистик пуужин харвахдаа уг талбайг ашиглаж байжээ.

Өдгөө шинэ хүлэмжийн ферм нь 280 га талбайтай, 850 гаруй хүлэмжтэй болсон. Мөн эргэн тойронд нь 1000 орчим сургууль, үйлчилгээний байгууллага барихаар төлөвлөж байна.

Дашрамд дурдахад Хойд Солонгос улс өнгөрсөн долоо хоногт Өмнөдийг онилсон цөмийн тактикийн сургуулилалтыг удирдан явуулсан. Энэ нь БНСУ болон АНУ-ын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалтыг эсэргүүцэх зорилготой гэж хэвлэлээр мэдээлээд буй.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж