Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодров

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодров

Шведийн Шинжлэх ухааны академи өнгөрсөн Даваа гариг /2022.10.10/-т Нобелийн дурсгалд зориулсан Эдийн засгийн салбарын энэ оны шагналыг “Банк, санхүүгийн хямралын талаарх судалгаа”-г үндэслэн, Холбооны нөөцийн сангийн тэргүүн асан Бен Бернанке, эдийн засагч Дуглас Даймонд, Филип Дибвиг нарт хүртээхээр болсноо мэдэгдэв.

Нобелийн хорооны мэдэгдэлд "Банкуудын эдийн засагт, ялангуяа санхүүгийн хямралын үед гүйцэтгэх үүргийн талаарх бидний ойлголтыг эрс сайжрууллаа. Банк дампуурахаас зайлсхийх яагаад амин чухал болохыг харуулсан нь тэдний судалгааны гол ололт. Банкны дампуурал хямралыг улам гүнзгийрүүлдэг. Эдгээр судалгаануудын үндсийг Бен Бернанке, Дуглас, Даймонд, Филип Дибвиг нар 1980-аад оны эхнээс тавьж өгсөн. Тэдний судалгаа бүтээл санхүүгийн хямралыг зохицуулах, даван туулахад практик ач холбогдолтой байлаа" гэж онцолжээ. Шагналтнууд 900 мянган ам.доллар хуваан хүртэнэ.

Бен Бернанке 2008 оны хямралын үед Холбооны нөөцийн санг толгойлж, Америкийн эдийн засаг, цаашлаад дэлхийн эдийн засгийг аварсан тоон зөөлрүүлэлт хөтөлбөр явуулжээ. Өөрөөр хэлбэл банкуудыг, үнэт цаасны зах зээлийг дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж, Марксын "капитализмын хямрал"-ыг хэсэгчлэн шийдэж чадсан аж.

Даймонд, Дибви нарын онол нь дампуурна гэсэн цуу дэгдсэний дараа хадгаламжийн эзэд мөнгөө татаж, банкуудыг дампууралд хүргэх аюултай динамикийг хэрэв засгийн газар нь депозитын даатгалыг хангаж, мөн банкуудын хувьд тэдний сүүлчийн зээлдэгч болж чадсан нөхцөлд зогсоож болохыг баталж өгчээ.

Эх сурвалж: ECONOMIST, DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж