Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор болжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор болжээ

Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор болжээ

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан талаар мэдээлсэн. Тэгвэл түүнийг шүүхийн байгууллагаас 30 хоног цагдан хорих шийдвэрийг өнөөдөр /2022.10.11/ гаргажээ.

Ж.Бат-Эрдэнийг Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгосон хэргээр шалгаж байгаа аж. Одоогийн байдлаар Дарханы замын асуудлаар нийт таван албан тушаалтныг хорьсны нэг нь Ж.Бат-Эрдэнэ юм.

Түүний дүү  ШИНЭН-ийн дарга Ж.Батзандан /2022.10.06/ гэнэт олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү дайрсны шалтгаан нь ахыг нь авлигын хэргээр баривчлах болсонтой холбоотой байж гэх хүмүүс ч цахим орчинд цөөнгүй байна.

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байсан ч тэрбээр шүүгчээс татгалзсанаар шүүх хурал хойшилж, өнөөдөр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж