Канье Уэстийн шинэ хайр

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Канье Уэстийн шинэ хайр

Канье Уэстийн шинэ хайр

Канье Уэст өнгөрсөн амралтын өдөр Лос Анжелесийн гудамжаар Бразилийн модель Жулиана Налутай зугаалж яваа нь олны хараанд өртжээ. Бразилийн модель Налу 24 настай. Тэр ташаа хэсгээрээ задгай загварын саарал даашинз өмсжээ. Мөн сүүлийн хэдэн саруудад Каньегийн өмсч байсантай адилхан хар түрийтэй гутал, 2024 гэсэн бичигтэй бейсболын малгайгаар тэд хосолсон байв. Налугийн хувцаслалтыг харахад Канье Уэстийн загварын нөлөө харагдаж байна гэж “Daily mail” онцолжээ.

Канье, Налу нар далайн хоол, гоймонгоороо алдартай дээд зэрэглэлийн итали ресторан “Giorgia Baldi”-д хоолложээ. Тэд өмнө нь Пүрэв гаригт Беверли Хиллс дэх зочид буудалд хамт харагдсан. Тэднийг ямар харилцаатай гэдгийг албан ёсоор баталсан зүйл байхгүй ч хос малгай өмссөнөөс нь харвал ойлгомжтой гэж үзэж байна.

Жулианна Налу нь 18 настайдаа “L’Oreal Paris”-тай хамтарч ажиллаж эхэлсэн. Улмаар 19 настайдаа Лос Анжелес руу нүүж, “Elite Models”-той гэрээ байгуулжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж