Антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар Энэтхэгт тархжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар Энэтхэгт тархжээ

Антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар Энэтхэгт тархжээ

Энэтхэг улсад антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар тархжээ. Тодруулбал, баруун хэсгийн Махараштра мужийн 1000 ортой эмнэлэг энэ халдварын улмаас ачаалал ихтэй байна. Нянгууд цаг хугацааны явцад өөрчлөгдсөөр эмэнд тэсвэртэй болох нь бий. Антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын улмаас 2019 онд дэлхий даяар 1.27 сая хүн нас барж байв.

Энэ төрлийн нянгийн халдварт хамгийн их нэрвэгдсэн орнуудын нэг бол Энэтхэг. Тус улсад жил тутамд 60 мянган нярай антибиотикт тэсвэртэй халдварын улмаас энддэг аж.

Үндсэн таван эмгэг төрүүлэгчтэй тэмцэхэд аль антибиотик хамгийн үр дүнтэйг олж мэдэхийн тулд мэргэжилтнүүд шинжилгээ хийсэн. Гэтэл голчлон хэрэглэдэг хэд хэдэн эм үр дүнгүй шахуу байжээ. Хамгийн их анхаарал татсан зүйл бол олон эмэнд тэсвэртэй “Acinetobacter baumannii” гэх эмгэг төрүүлэгч бичил биетэн гарч ирсэн. Энэ нь өвчтөнүүдийн уушгинд халддаг. Эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппараттай холбоотой уушгины хатгаа үүсэх үед өвчтөн нас барах аюултай болох юм.

Зүүн Колката хотын “AMRI” эмнэлэгт эрчим эмчилгээний тасагт буй 10 өвчтөн тутмын зургаа нь антибиотикт тэсвэртэй халдвартай байна. Энэ халдвар нь уушгины хатгаа, шээсний замын халдвар зэрэг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дунд өргөн тархжээ.

“Иргэд антибиотикийн талаар мэдлэг хомс байдаг. Баян, ядуу ялгаагүй бүгд л өвдвөл антибиотик уухыг хичээдэг аж. Антибиотикийн үнэ буурсан ч оношилгоо үнэтэй хэвээр байгаа тул эмч нар ч эм бичиж өгөхийг илүүд үздэг. Эмнэлгийн халдварууд бас буруутай. Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөл байдлаа нуун дарагдуулахын тулд өвчтөнүүдэд антибиотик шахаж байна” гэж албаны хүн хэллээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Энэтхэг оношилгооны лабораторит дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй бол антибиотикт тэсвэртэй нян ойрын ирээдүйд тахлын хэлбэрт орох магадлалтай аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж