Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

"Унасан" сайд ууртай

"Унасан" сайд ууртай

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өнөөдөр /2022.10.11/ Нийгмийн бодлогын байнгын хорооны үеэр "улны айл" гэж хэлсэн үгэндээ тайлбар хийв. Тэрбээр "Бүх зүйлийг цар тахал, дайн хоёр руу түлхэж болохгүй. Байгаа нөөц бололцоондоо тулгуурлан тулгамдаж буй асуудлуудаа шийдэх боломж бий. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ийм боловсон хүчний нөөц байна. Энэ яам бас яахаа алдсан яам биш шүү. Олон жил ажилласан, асуудлаа мэддэг хүмүүс бий. Тэдний үгийг сонсох ёстой. Богинохон хугацаанд сайдаар ажилласан ч гэсэн ажлынхаа гүн рүү оролгүй, илээд явчихсан. Сошиал сурталчилгаанд өөрсдийгөө рекламдах чиглэлд нэлээд хөрөнгө мөнгө зарцуулсан нөхцөл байдлыг харсан. Өнөөдөр 26 мянган айл төрийн байгууллагын мэдээллийн санд байхгүй. Үүнд, салбар яамны харьяа 920 хүн очин ажиллаж байгаа. Одоо энэ улны айл гэдгээр их хөөцөлдөж байна. Энэ ул гэдэг үг Д.Сарангэрэлтэй хамт яамнаас явсан.

Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн. Тэрийг мартаж болохгүй. Энэ айлууд руугаа очиж үзэх хэрэгтэй. Дэнгийн эрвээхий шиг дээгүүр нисч болохгүй. Махан хоол идэхийн тулд сургуульдаа явж байгаа гэх хүүхэд байна. Энд хэдэн хүүхэд, хэдэн ахмад гол зогоож байна вэ. Манай дэд сайд яамныхан ул гэдэг үг хэрэглэдэггүй гэж хэлээд зогсч буй. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс 2008 оноос энэ үгийг хэрэглэж, судалгаанд ашигласан гэдгийг хэд хэдэн дарга нар хэлж байгаа. Үүнийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг. Энэ үгийг хэлсэн хүмүүсийг буруутгахгүйгээр баярлах ёстой. Халамжийн ажилтнууд амжиргааны түвшин шугамнаас доогуур байгаа айлуудаа арга буюу ингэж нэрлэдэг. Энэ үгийг төрийн түвшинд хүргэхгүй, айлуудаараа очихгүй үгээр хөөцөлдөж байна. Монголчууд "Үг хөөхөөр үхэр хөө" гэдэг. Дэд сайд олон хүнийг зовоохоо зогсоо" гэв.

Тэрбээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр мэдээлэл дундаа гаргасан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ "Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн тодорхой зүйл заалт зөрчсөн үйлдлийг гаргасан. Тухайлбал, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс угсаа, хэл, арсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал шашин шүтлэг үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг.

Д.Сарангэрэл сайдын тухайд ажлаа аваад удаагүй байгаа хэдий ч болгоомжгүй, үгийн алдаа хийж, ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байна. Нөгөө талаар Ерөнхий сайд МАН-ын даргын албан тушаалыг хашдаг. МАН-ын даргын хувьд МАН-ыг төлөөлж, Засгийн газрыг төлөөлж буй сонгуульт албан тушаалтантай хариуцлага ёс зүйн гэрээ хийж хамтарч ажилладаг. Энэхүү гэрээг энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр сайд нар албан ёсоор томилогдсон өдөр үзэглэсэн. Түүний дагуу улс төрийн хариуцлагын асуудал хөндөгдөж шийдэгдсэн. Д.Сарангэрэл сайдыг чөлөөлсөн тул дараагийн сайд томилогдох хүртэл ХНХ-ын сайдын ажлыг ЗГХЭГ-ын дарга хариуцан ажиллана" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж