Форбс: Мбаппе Месси, Роналдо хоёрыг гүйцэв

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Форбс: Мбаппе Месси, Роналдо хоёрыг гүйцэв

Форбс: Мбаппе Месси, Роналдо хоёрыг гүйцэв

Алдарт "Форбс" сэтгүүлээс энэ жил хамгийн өндөр ашиг орлого олсон хөлбөмбөгчдийн жагсаалтыг гаргажээ. Есөн жилийн дараа анх удаагаа энэ жагсаалтыг Месси, Роналдо хоёроос өөр тамирчин тэргүүлсэн аж. Тодруулбал, өдгөө 23 настай Франц залуу Килиан Мбаппе энэ жил 128 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Харин түүний багийн хамтрагч Месси 120 сая ам.доллар, шүтээн Роналдо нь 100 сая ам.доллар тус тус олсон гэнэ. Жагсаалтын дөрөвдүгээрт Неймар 87 сая ам.доллар, тавдугаарт Мохаммед Салах 53 сая ам.долларын ашиг олсноороо тус тус бичигджээ.

Хамгийн сүүлд Месси, Роналдогоос илүү ашиг, орлоготой байсан хөлбөмбөгчин нь 2013 онд Дэвид Бекхэм байсан аж.

Килиан Мбаппе өнгөрсөн тавдугаар сард ПСЖ клубтэйгээ гурван жилийн шинэчилсэн гэрээ байгуулсан билээ. Угтаа түүнийг Испанийн Реал Мадрид руу явна гэх яриа ихээр гарч байсан ч биеллээ олоогүй. Эх сурвалжуудын мэдээлснээр Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон хүртэл Мбаппетай утсаар ярьж, ирэх Парисын олимпийн гол элч төлөөлөгч гэдгийг нь сануулан нутагтаа үлдэхийг ятгасан гэдэг.

2018 оны дэлхийн аварга Мбаппе замналынхаа турш нийтдээ 11 цом хүртсний дотор Францын дээд лигийн дөрвөн түрүү багтдаг.

Мбаппегийн гол өрсөлдөгч гэгдэж буй Эрлин Холанд дээрх жагсаалтын зургадугаарт бичигдэв. Холанд, Мбаппе хоёроос өөр 30-аас доош насны хөлбөмбөгчид уг жагсаалтын эхний аравт багтаагүй аж.

Форбс сэтгүүлээс гаргасан 2022 оны хамгийн өндөр ашиг орлоготой арван хөлбөмбөгчин

Килиан МбаппеПСЖ, Франц$128m (£115.2m)
Лионель МессиПСЖ, Аргентин$120m (£108m)
Кристиано РоналдоМанчестер Юнайтед, Португал$100m (£90m)
НеймарПСЖ, Бразил$87m (£78.4m)
Мохамед СалахЛиверпүүл, Египет$53m (£47.7m)
Эрлин ХоландМанчестер Сити, Норвеги$39m (£35.1m)
Роберт ЛевандовскиБарселона, Польш$35m (31.5m)
Эден АзарРеал Мадрид, Бельги$31m (£27.9m)
Андрес ИньестаВиссель Коби, Испани$30m (£27m)
Кевин де БрюйнеМанчестер Сити, Бельги$29m (26.1m)

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж