Монголын агаарын тээврийн "МИАТ" компани өчигдөр /2022.10.10/ Хятадын Гуанжоу хот руу нислэг үйлдэхдээ "Boeing 737 MAX" онгоцыг ашигласан талаар олон улсын хэвлэлүүд шуугиж байна.
Тус загварын нисэх онгоц нь 2018 оны аравдугаар сар 2019 оны гуравдугаар сард дараалан осолдож, нийт 346 хүний амь нас хохирсноор Хятадад төдийгүй олон оронд нислэг үйлдэхийг нь хориглосон юм. Тэгвэл 2019 оноос хойш анх удаа "Boeing 737 MAX" онгоц Хятадын өмнөд нутгийн хотод газардсан талаар "FlightRadar24" сайтад мэдээлжээ. "МИАТ" компанийн ОМ235-р нислэг өчигдөр өглөө 8:18 цагт Гуанжоуд газардсан аж. Түүнчлэн тус нисэх онгоцыг ашиглан "МИАТ" компани аравдугаар сарын 17, 24-ний өдрүүдэд дахин нислэг үйлдэхээр хуваарь гаргасан байгаа аж.
"МИАТ" компанийн зүгээс "Boeing 737 MAX" онгоцоор Хятад руу нислэг үйлдэхэд шаардагдах бүх зөвшөөрлийг өнгөрсөн наймдугаар сард авсан гэж төлөөлөгч нь е-мэйлээр "Bloomberg" сайтад мэдэгджээ. Тус е-мэйлд, тус нисэх онгоц нь Боинг компани болон албаныхны гаргасан нислэгийн аюулгүй байдлыг хангах бүх шаардлагатай ажлыг хийсэн" гэжээ.
"МИАТ"-ын энэ нислэг нь Хятадын агаарын тээврийн компаниуд удахгүй тус загварыг ашиглаж эхлэхийн дохио гэж ажиглагчид үзэж байна. Боинг компанийн удирдлагууд өнгөрсөн сард Хятадын агаарын тээврийн удирдлагуудтай уулзаж, "MAX" загварын онгоцыг дахин нисгэхэд шаардагдах зөвшөөрөл, шалгуур зэргийг ярилцсан аж.
Хятад нь 2019 оны гуравдугаар сард хоёр дахь ослын дараа "Boeing 737 MAX" онгоцыг ашиглахыг хориглосон. АНУ-ын албаныхан тус онгоцоор нислэг үйлдэхийг хориглосон шийдвэрээ 2020 оны сүүлээр цуцалсан ба Европ болон бусад орнуудад дахин нисч эхэлсэн юм. Харин Хятад, ОХУ нь өнөөдрийг хүртэл хориглосон хэвээр байгаа.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG, FLIGHTRADAR24, NASDAQ
Үхэх нь дутаа юж!! 2022-10-11 79.225.230.16
Энэ загварын Нэг бус онгоц осолдсон. . Гай дуудаж байгаа бмш. Буцаау өшвөл таахна..
Зочин 2022-10-11 103.26.193.14
Manaih ch gesen horigloh heregtei shde. Yamar shoroon tumen olon huntei ch bish. Ter tazganasan olon huntei uls ni hurte horiglood bhad manaih yu ch ve. Humee sansart nisgetsen ulsuud ayultai bolood l nisgehgui bga biz
Зочин 2022-10-11 66.181.177.44
Автомат удирдлага нь жолоо булааж аваад газар зоочих вий дээ .
Зочин 2022-10-11 103.161.242.70
бойнг-н хувьцаа өсөх нь дээ
Ядуу 2022-10-11 66.181.161.50
Ядуу болохоор ард иргэдийнхээ амиар дэнчин тавьж байна.
Зочин 2022-10-11 203.91.115.42
Бидэнд өөр онгоц байхгүй юм чинь. Бас болоогүй лизингийн гэж байгаа. Ядаж хүү төлбөрөө ч болтугай олж байсан нь дээр.
Зочин 2022-10-11 121.162.133.130
й
Зочин 2022-10-11 192.82.72.211
Miat iin nisgegchid chadvarlag shuu
Зочин 2022-10-11 66.181.161.13
Өөр онгоц байхгүй юм чинь нисэхгүй гээд яах юм вэ ….хаха
Зочин 2022-10-11 103.161.242.188
Yum medehgui hun iim l yum yarina
Зочин 2022-10-11 79.225.230.16
Аймшиг шүү
зочин 2022-10-11 202.9.47.148
ИКАО зөвшөөрч олон улс даяар нисч байгаа шүү. МИАТ онгоцгүйдээ үүгээр нисээгүй.
Зочин 2022-10-11 202.126.89.246
тэнэг зорилгодоо нисэж байна даа
Зочин 2022-10-11 172.58.63.241
CJN
Хүн 2022-10-11 103.212.117.100
Монголчууд зоригтой эсвэл онгоц нь найдвартай болхоор биш, зүгээр л өөр нисгэх онгоцгүй, ядуу дуракууд гэдгийг гадныхан ойлгохгүй л дээ.