Ослоос хойш анх удаа МИАТ "Boeing 737 MAX" -аар Хятад руу нисэв

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Ослоос хойш анх удаа МИАТ "Boeing 737 MAX" -аар Хятад руу нисэв

Ослоос хойш анх удаа МИАТ "Boeing 737 MAX" -аар Хятад руу нисэв

Монголын агаарын тээврийн "МИАТ" компани өчигдөр /2022.10.10/ Хятадын Гуанжоу хот руу нислэг үйлдэхдээ "Boeing 737 MAX" онгоцыг ашигласан талаар олон улсын хэвлэлүүд шуугиж байна.

Тус загварын нисэх онгоц нь 2018 оны аравдугаар сар 2019 оны гуравдугаар сард дараалан осолдож, нийт 346 хүний амь нас хохирсноор Хятадад төдийгүй олон оронд нислэг үйлдэхийг нь хориглосон юм. Тэгвэл 2019 оноос хойш анх удаа "Boeing 737 MAX" онгоц Хятадын өмнөд нутгийн хотод газардсан талаар "FlightRadar24" сайтад мэдээлжээ. "МИАТ" компанийн ОМ235-р нислэг өчигдөр өглөө 8:18 цагт Гуанжоуд газардсан аж. Түүнчлэн тус нисэх онгоцыг ашиглан "МИАТ" компани  аравдугаар сарын 17, 24-ний өдрүүдэд дахин нислэг үйлдэхээр хуваарь гаргасан байгаа аж.

"МИАТ" компанийн зүгээс "Boeing 737 MAX"  онгоцоор Хятад руу нислэг үйлдэхэд шаардагдах бүх зөвшөөрлийг өнгөрсөн наймдугаар сард авсан гэж төлөөлөгч нь е-мэйлээр "Bloomberg"  сайтад мэдэгджээ. Тус е-мэйлд, тус нисэх онгоц нь Боинг компани болон албаныхны гаргасан нислэгийн аюулгүй байдлыг хангах бүх шаардлагатай ажлыг хийсэн" гэжээ.

"МИАТ"-ын энэ нислэг нь Хятадын агаарын тээврийн компаниуд удахгүй тус загварыг ашиглаж эхлэхийн дохио гэж ажиглагчид үзэж байна. Боинг компанийн удирдлагууд өнгөрсөн сард Хятадын агаарын тээврийн удирдлагуудтай уулзаж, "MAX" загварын онгоцыг дахин нисгэхэд шаардагдах зөвшөөрөл, шалгуур зэргийг ярилцсан аж.

Хятад нь 2019 оны гуравдугаар сард хоёр дахь ослын дараа "Boeing 737 MAX"  онгоцыг ашиглахыг хориглосон. АНУ-ын албаныхан тус онгоцоор нислэг үйлдэхийг хориглосон шийдвэрээ 2020 оны сүүлээр цуцалсан ба Европ болон бусад орнуудад дахин нисч эхэлсэн юм. Харин Хятад, ОХУ нь өнөөдрийг хүртэл хориглосон хэвээр байгаа.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG, FLIGHTRADAR24, NASDAQ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
18
БурууБуруу
14
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж