Киргизстан Оросын тэргүүлсэн цэргийн сургуулилалтыг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Киргизстан Оросын тэргүүлсэн цэргийн сургуулилалтыг цуцалжээ

Киргизстан Оросын тэргүүлсэн цэргийн сургуулилалтыг цуцалжээ

Төв Азийн Киргизстан улс нь энэ долоо хоногт ОХУ-ын тэргүүлсэн олон улсын цэргийн сургуулилалтыг эх орондоо зохион байгуулах байсан ч цуцалжээ. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын зургаан орны хамтарсан цэргийн сургуулилалтыг зохион байгуулахгүй болсноо Киргизстан улс нэг өдрийн өмнө мэдэгдсэн аж.

"Эвдэршгүй ахан дүүс-2022" нэртэй команд, штабын цэргийн сургуулилалтыг цуцалсан шалтгаанаа Киргизстаны Батлан хамгаалах яам тодорхой тайлбарлаагүй. Тус цэргийн сургуулилалт Киргизстаны зүүн хэсгийн нутагт энэ долоо хоногийн Даваагаас Баасан гаригийн хооронд болох товтой байв.

Цэргийн сургуулилалтад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Тажикистан, Киргизстан улсуудаас гадна Серби, Сири, Узбекистан гэх мэт ажиглагч таван орныг урьсан байв.

Зөвлөлт холбоот улс задарсны дараа 1990-ээд оны эхэн үеэр байгуулагдсан тус байгууллагад хагарал үүсч эхэлснийг Киргизстаны шийдвэр харуулж байна гэж ажиглагчид дүгнэж байна. Өнгөрсөн сард Казахстанд болсон хоёр долоо хоногийн цэргийн сургуулилалтад Армени улс оролцоогүй. Армени нь Азербайжантай өнгөрсөн есдүгээр сард хилийн мөргөлдөөн гарсны дараа тус байгууллага нээлттэйгээр өөрийнх нь талд ороогүйг шүүмжилж, дургүйцлээ илэрхийлжээ. Армени нь гэрээний байгууллага болон ОХУ-аас цэргийн тусламж хүссэн боловч татгалзсан хариу авсан аж.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж