"Музей сүүлийн 30 жил хийгээгүй хамгийн том бүтээн байгуулалт"

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

"Музей сүүлийн 30 жил хийгээгүй хамгийн том бүтээн байгуулалт"

"Музей сүүлийн 30 жил хийгээгүй хамгийн том бүтээн байгуулалт"

НЭМЭЛТ:

"Чингис хаан" музейн нээлт өнөөдөр /2022.10.11/ морин цагт эхэлж, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулж, монгол үндэстний суу алдрыг дэлхий дахинаа тунхаглан бадраасан Эзэн Богд Чингис хаан мэндэлсний түүхт 860 жилийн ой энэ жил тохиож байна. Түүний түүхэн гавьяаг олон улсын түүхч, судлаачид онцлон тэмдэглэсээр ирсэн билээ. "Чингис хаан" музейг олон улсын судалгааны төв болгон хөгжүүлэх нь зүйтэй юм. Монголын түүхэнд тодоор бичигдэх энэ музейн бүтээн байгуулалтад гар бие оролцож, сэтгэл зүтгэлтэй ажилласан бүх хүмүүст ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе. Их хаадын суу алдрыг дэлхий дахинаа цуурайтуулж байхыг хүсэн ерөөе. Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл мөрөөдөл болсон "Чингис хаан" музейн өндөр их үүдийг албан ёсоор нээж байна.

"Чингис хаан" музейн захирал С.Чулуун:

-Эрхэм хүндэт зочидоо. Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ойн намрын дунд сарын шинийн 17-ний амар амгаланг айлтгая. Өнгөрсөн 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар "Чингис хаан" хаад язгууртны музейг байгуулах түүхэн шийдвэрийг гарсан цагаас хойш гурван намрыг үдэж, түмэн олондоо өв соёлынхоо дээжийг үзүүлэхэд бэлэн боллоо. Энэ музейн соёлын салбарт сүүлийн 30 жил хийгээгүй хамгийн том бүтээн байгуулалт юм.

МУЗЕЙН НЭЭЛТЭЭР ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛНЭ

"Чингис хаан" музейн нээлт өнөөдөр /2022.10.11/ болно. Нээлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг түр хугацаанд хаахаар болжээ. Тодруулбал, өдрийн 11:30-12:00 цагийн хооронд авто замын зорчих хэсгийг түр хугацаагаар хаах тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан мэдээллээ. Музейн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэх гэнэ.

"Чингис хаан" музейн захирал С.Чулуун:

-"Чингис хаан" музейг байгуулах шийдвэрийг одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар 2019 оны долдугаар сард гарсан байдаг. Үндсэндээ гурван жил гурван сарын хугацаа өнгөрч, энэ хугацаанд музейн үндсэн үзэл баримтлалыг тодорхойлж, үзүүлэг дэглэлтийг бүрдүүлэх, үзмэрээр музейг дэглэж, зохион байгуулах гэсэн үе шаттай ажиллалаа. "Чингис хаан" музей анхны төрт улс байгуулсан Хүннүгээс эхлэн Монголын их эзэнт гүрний Их Монгол улс, Юань улс, Чингис хааны угсаатны хаад язгууртнуудын түүхийг харуулснаараа онцлог.

Энэ музей нь нийт 11 мянга гаруй үзмэртэй. Үзмэр бүрдүүлэлтийн хувьд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг музей, шинжлэх ухааны харьяа байгууллагын хүрээлэн, их дээд сургуулиуд, Соёлын үндэсний өвийн төв зэрэг газруудын сан хөмрөгт хадгалагдаж буй нийт дурсгалаас бүрдүүлсэн.

"Чингис хаан" музей нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, төрт ёсны Ази тивдээ томоохонд тооцогдох музей юм. Энэ музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь оргиналь буюу эх хувиараа. Хуулбар биш. Үлдсэн хувь нь орчин үеийн техникийг ашигласан, тодорхой сэргээн засварлалтыг хийсэн. Нийт 100423 эх үзмэр бол 5.2 хувийг нь сэргээн засварласан гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж