Пуужингийн довтолгооны улмаас 11 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2022.10.11-нд нийтлэгдсэн

Пуужингийн довтолгооны улмаас 11 хүн нас барав

Пуужингийн довтолгооны улмаас 11 хүн нас барав

Оросын арми өчигдөр /2022.10.10/ Украины хэд хэдэн байрлал руу 83 удаа пуужин харвасан. Олон арван пуужингаас гадна Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй нисэх онгоцуудаар Украинд довтолжээ.

“Оросын зэвсэгт хүчин хамгийн их хохирол учруулахын тулд эрчим хүчний байгууламжууд болон энгийн иргэдийг зориудаар онилсон. Орос биднийг устгаж, дэлхийн хөрснөөс арчихыг оролдож байна. Бид террористуудтай харьцаж байна. Олон арван пуужин, Ираны шахед дрон” гэж Зеленский хэллээ.

Нийслэл Киевийн Шевченко дүүрэгт хэд хэдэн төрийн байгууллага байдаг томоохон талбайд дэлбэрэлт болсныг хотын дарга Виталий Кличко хэлэв. Киев болон баруун зүгийн Львов мужийн довтолгоонууд эрчим хүч, дулааныг тасалдуулсан. Киевийн төв цэцэрлэгт хүүхдийн тоглоомын талбайн хажууд пуужингийн довтолгооноос болж газарт асар том тогоо үүсэв. Үндсэндээ найман бүс нутагт дэд бүтцийн 11 томоохон байгууламж зорилтот цохилтод өртсөн гэх мэдээлэл байна.

Пуужингийн довтолгооны улмаас дор хаяж 11 хүн нас барж, 64 хүн шархджээ. Хэдэн сарын турш харьцангуй амар жимэр байсан Киев хотын иргэд дахин хоргодох байранд орцгоосон байна. Мөн хотын метроны хонгилуудыг бөмбөгдөлтөөс хоргодох байр болгон ашиглахын тулд шугамын метронуудын хөдөлгөөнийг зогсоосон.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд хийсэн хамгийн өргөн хүрээтэй энэ халдлага олон улсын дургүйцлийг төрүүлж байна. Тухайлбал, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энгийн иргэд амиа алдсанд санаа зовж буйгаа илэрхийлж, Украинд дахин цэргийн тусламж үзүүлэхээ амлажээ. “ОХУ Украины энгийн нутаг дэвсгэр рүү пуужин харваж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ бол Путин хүч чадлаа биш сул дорой байдлаа харуулж буй явдал” гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Слеверли хэллээ.

Эх сурвалж: EURO NEWS, AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж