Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг жил бүр УИХ-аар хэлэлцэж баталдаг. 2023 онд Төв банкнаас баримтлах баримтлах бодлогын төслийг танилцуулж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын чуулган дээр хэлсэн үгээс инфляцийн талаар онцолсон 5 эшлэлийг хүргэж байна.
- Инфляци Монголд төдийгүй дэлхий нийтэд дотоод эдийн засгийн идэвхжлээс гадна гадаад үнэ, шатахуун, эрчим хүчний үнэ, валютын ханш, тээвэр логистикийн хүндрэл зэргээс шалтгаалан өсөөд байна.
- Манай улсад инфляцийн 60-70% нь тээвэр болон гадаад үнэ, түүний шууд болон дам нөлөөгөөр бий болж байна.
- Цаашид инфляцийг бага түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад урьдач, суурь нөхцөл болох тул инфляцийг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.
- Инфляцийн зорилтыг хангахад тээвэр логистикийн нэгдсэн зохион байгуулалт, дотоодын хүнсний бүтээгдэхүүний хангамжийн тасралтгүй байдал, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яам, агентлагийн үйл ажиллагаа том хувь нэмэртэй юм.
- Дан ганц мөнгөний бодлогыг хатууруулах замаар одоогийн асуудал, хүндрэлийг шийдвэрлэх гэж оролдох нь хувийн секторт илүү их гарз хохиролтой байх болно.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Холбоотой мэдээ