ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар тэмцээнээ өндөрлүүллээ

ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар тэмцээнээ өндөрлүүллээ

Жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий тав дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2022.10.10/ Узбекистан улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -90 кг, эмэгтэйчүүдийн -70 кг-ын барилдаанууд болж буй. Монгол Улсаа төлөөлөн Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар барилдлаа.

Эрэгтэйчүүдийн -90 кг

  • Г.Алтанбагана эхний тойрогтоо Египетийн Али Хаземыг, удаах тойрогтоо Киргизстаны Анарбек Ишенбаевыг тус тус яллаа. Харин гуравдугаар тойрогтоо Гүржийн Лука Майсурадзед ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.

Эмэгтэйчүүдийн -70 кг

  • Ц.Энхчимэг эхний тойрогтоо гоц мөргөж,  Японы Саки Низоитой учраа таарсан ч ялагдал хүлээжээ.

Маргааш эрэгтэйчүүдийн -100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг-ын барилдаанууд тус тус болно. Монгол Улсаа төлөөлөн Б.Гончигсүрэн, Б.Эрдэнэт-Од нар өрсөлдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж