“Үндсэн хуулийг зөрчиж Эрүүгийн хуулийг өөрчилж болохгүй”

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

“Үндсэн хуулийг зөрчиж Эрүүгийн хуулийг өөрчилж болохгүй”

“Үндсэн хуулийг зөрчиж Эрүүгийн хуулийг өөрчилж болохгүй”

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өнөөдөр /2022.10.10/ Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргалаа.


Тэрбээр, УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Эдгээр өөрчлөлтийн онцлог нь ялла эсвэл цагаатга буюу шүүхээс хэрэг буцдаг тогтолцоог арилгах зорилготой. Энэ хуулийн төслүүдийг үзэхэд харамсалтай нь бодлого, үзэл баримтлал нь зөв байж болох ч тус хууль Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 1.2, 47.1, 49.1.2 зэрэг заалтуудыг зөрчжээ.

Тиймээс нийт шүүгчдийн хуралдааныг ойрын хугацаанд зарлах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, хуулийн заалт нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.16.5, 6, 7 дугаар заалтад өөрчлөлт оруулсан. Ингэснээр шүүх хуралдааныг 1-60 хүртэлх хоногоор шүүгч үзэмжээр хойшлуулж, хойшлуулсан хугацаанд шүүх шийдвэр гаргана. Энэ хооронд прокурорт хэргийг хүлээлгэж тодорхой үүрэг өгнө гэж заажээ. Тодруулбал, ял шийтгэлийг хүндрүүл, гомдол гаргасан бол шийдвэрлэ, эрүүгийн хэргийн зүйчлэлийг танилцуулах зэрэг үүрэг өгнө гэжээ. Гэвч энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Ингэснээр иргэн шүүхийн шийдвэрт гомдол гаргах боломжгүй болж байна.

Дээрээс нь нэг ойлгомжгүй зүйл бол шүүхийн шийдвэр гарсны дараах 14 хоногт гомдол гаргах эрхтэй бол үүнийг шүүх хүлээж авах боломжгүй болгосон.

Албан тушаалын хахуулийн хэрэгт торгох ялаас гадна төрийн албан тушаалд гурван жил хүртэлх хугацаанд томилогдох боломжгүй гэдэг. Тэгвэл зарим шүүгчид зөвхөн үндсэн ялыг өгдөг. Энэ тохиолдолд прокурор эсэргүүцэл бичнэ гэсэн үг. Гэтэл үүнийг хүлээж авъя гэхээр хуулийн заалтыг нь боломжгүй болгож байна. Тиймээс Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаан зарлаж шүүх эрх мэдэлд хөндлөнгөөс нөлөөлсөн, шүүгчийн хараат бус байдалд шууд нөлөөлсөн, хэрэгтэн, хохирогчдын нөхцөл байдлыг дордуулсан учир гомдол гаргаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж