606,380 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

606,380 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 10 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 121,287,272 төгрөгийн үнийн дүн бүхий 606,380 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" ХК (ACL +14.86%), "Булигаар" ХК (MBG +14.41%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT +10.45%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -14.95%), "Мик холдинг" ХК (MIK -6.40%) болон "Сүү" ХК (SUU -3.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,011 ширхэг нэгж эрхийг 5,073,411 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5 ширхэг үнэт цаасыг 490,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.44 хувиар буурч, 33504.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,763,551,098,091 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж