Яаралтай үед үнэгүй ярих утсыг эцэг, эхчүүд сайшаав

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

Яаралтай үед үнэгүй ярих утсыг эцэг, эхчүүд сайшаав

Яаралтай үед үнэгүй ярих утсыг эцэг, эхчүүд сайшаав

Нийслэлийн 23 дугаар сургууль сурагчдадаа зориулж үнэгүй ярих суурин утас байршуулжээ. Энэхүү утасны дэргэд байршуулсан тайлбар хэсэгт “Эцэг эхтэйгээ үнэгүй яриарай” гэсэн бөгөөд бүх сүлжээний дугаар руу үнэ төлбөргүй ярих боломжтойг онцолсон байна. Хүүхдүүд гэлтгүй эцэг, эхчүүд ч үүнд талархаж байгаагаа цахим хуудастаа илэрхийлжээ.

Тус суурин утсыг байршуулснаар хүүхдүүд асран хамгаалагчдаа байршлаа мэдээлэх, хэрэгтэй үедээ холбогдох давуу байдлыг бий болгосон онцлогтой.

Үүрэн телефоны бүх дугаар руу үнэгүй дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг өмнө нь Төв шуудангийн гадна талбайд байршуулж байсан. Монголын цахилгаан холбоо ХК-ны суурилуулсан утасны бүхээгээс үүрэн телефоны бүх оператор компанийн дугаар руу 204 гэсэн угтвар тоог хийж хоёр минут үнэгүй ярих боломжтой юм. Үүнтэй ижил боломжийг ерөнхий боловсролын сургууль жишиг болгож байгаа нь сайшаалтай. Эцэг, эхтэйгээ холбогдохоос гадна 101, 102, 103 дугаарт угтвар тоо хийлгүй шууд залгах хүртэл боломжтой нь бусад сургууль ч үлгэрлэх загвар гэдгийг цахим хуудаст бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж