Япон хилээ нээсэн ч зочид буудлуудад ажиллах хүчин алга | News.MN

Япон хилээ нээсэн ч зочид буудлуудад ажиллах хүчин алга

Япон хилээ нээсэн ч зочид буудлуудад ажиллах хүчин алга

Япон хилээ нээсэн ч зочид буудлуудад ажиллах хүчин алга

Covid-19 цар тахлаас болж хоёр жил гаруй хугацаанд хаалттай байсан Япон улс энэ долоо хоногоос жуулчдад үүд хаалгаа нээсэн. Японы эрх баригчид хилээ нээснээр жуулчдын урсгал ихсэх найдлага тавьж байгаа ч дэлгүүрүүд нь хаалттай, зочид буудлууд нь ажиллах хүчний хомсдолд оржээ.

Япон улс маргаашаас эхлэн визгүй зорчих гэрээтэй 20 гаруй оронд хилээ нээхээр төлөвлөж буй. Аялал жуулчлал сэргэснээр 24 жилийн хугацаанд хамгийн доод хэмжээндээ хүрч унасан иений ханш өсч, эдийн засаг сэргэхэд нэмэр болно гэж Ерөнхий сайд Фүмио Кишида найдаж байна.

Японд цар тахлаас өмнө 2019 онд 31.8 сая аялагч ирсэн бол 2022 он гарсаар ердөө хагас сая хүн ирсэн аж. Гадаадын аялагчдын тус улсад зарцуулах мөнгөний хэмжээ 2023 онд 2.1 их наяд иен хүрэх тооцоог гаргажээ. Гэвч энэ мөнгөний урсгал 2025 оныг хүртэл цар тахлаас өмнөх үетэй харьцуулах хэмжээнд сэргэхгүй гэнэ.

Токиогоос 70 км зайтай орших Нарита олон улсын нисэх буудал Япондоо хамгийн том нь. Гэвч тус нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг 260 дэлгүүр, рестораны тал хүрэхгүй нь ажиллаж байна. Тус нисэх буудал яг л "сүнстэй хот" шиг санагдаж байна гэж Шинэ-Зеландаас ирсэн 70 настай Мариа Сатерлей ярьжээ. Япон улс нь өнөөдрийг хүртэл дотоод орчинд амны хаалт зүүж, чанга ярихаас зайлсхийхийг иргэдэд уриалж буй.

Япон даяар үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудын 73 орчим хувь нь өнгөрсөн наймдугаар сард ажиллах хүчний хомсдолтой байгааг мэдээлсэн. Ажиллах хүчний хомсдол энэ оны эхэн үеэс 27 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-10 202.21.107.106

Ковидын хязгаарлалтууд олон хүнд ухаарал хайрлажээ.

Avatar

Зочин 2022-10-10 66.181.183.56

очиж ажиллаж болох бол уу

Avatar

Зочин 2022-10-10 139.5.219.61

za yahav. bi ochij ajillahaasdaa

Avatar

gadniy 2022-10-10 172.58.61.60

xyyramjxn

Avatar

Xilee butii nee,kovidtoi opyylaxgyi, oirtoj xylgailaj,chanjingCTNK 2022-10-10 172.58.61.60

BRAND,s yrbagch + worker boxirtoii,oirtd foto##-, who kares?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж