Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны аравдугаар сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 114 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 734 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт есөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, таван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 706 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн нэг мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд есөн объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- “Э” нь гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан гэх;
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан нь өөрийн төрсөн дүүг хууль бусаар албан тушаалд томилон ажиллуулж улсад 67.474.522 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 50 сая төгрөгөөр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
- Иргэн “А” нь Булган аймагт тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад 80 сая төгрөгийн хахууль санал болгосон гэх;
- "Өвөрхангай аймгийн АЗЗА" ТӨХК-ийн удирдах албан тушаалтан нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг өөр компанийн дансанд шилжүүлэн гарган авч хувьдаа завшсан гэх;
- Бичил санхүүгийн хөгжлийн сангийн удирдах албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх;
- Увс аймгийн Сагил сумын удирдах албан тушаалтан “Ц” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөг өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр авсан гэх;
- БНХАУ-ын иргэн “З” нь нийтийн албан тушаалтан “Т”-д 142.257.500 төгрөгийн хахууль өгсөн гэх;
- “А” нь төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ урвуулан ашиглаж, нэр бүхий компаниудын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх хэргүүд байна.
zochin 2022-10-10 103.229.120.27
нөгөө том загаснууд хаана байнаа? тоглоод байгаа юмуу, АТГ-хан ажлаа яаж хийгээд байгаа юм бэ, ийм чадваргүй юмуу???
ЗОЧИН 2022-10-10 202.9.46.201
Энэхумуус бол жижиг гарууд шуу дээ бусад томчууд нь яах ч үгүй ….
Зочин 2022-10-10 59.153.113.174
Энэхумуус бол жижиг гарууд шуу дээ бусад томчууд нь баригдахгуй улддэг шуу хууль адильуйлчлэх хэрэгтэй шуу дээ
Зочин 2022-10-10 66.181.177.181
Эдгээр хэрэгтнүүд, тэдний өгсөн авсан нь өчүүхэн хумхийн тоос лугаа адил. Тэрбумаар_ наядаар нь залгилж байгаа мангасуудыгаа барьж, Монголын ард түмний амьдралыг өөд нь татаач!
Зочин 2022-10-10 202.179.11.230
Ээ хөөрхийдөө ажлын тайлан хоосон байж болохгүй гээд ийм юм хийж татвар төлөгчдийн мөнгийг идэж суудаг хэлэх үг алгоо. Хэдэн тэрбумаар нь тэр ч бүү хэл улс орноо тэр чигт нь зараад идчихсэн улсууд одоо эд муусайнуудаас бага хохирол учруулсан юм биз дээ. Ингэж ажил хийсэн нэр зүүхээр зүгээр суусан нь дээр. Өмнөөс нь ичээд б**с хийх газаргүй болов шүү.
Зочин 2022-10-10 59.153.113.176
Жараахай л шүүрдсээр байх юм даа хөөрхий.
зочин 2022-10-10 192.82.66.139
дандаа чипак ууд, том тулуудаа яаж ч чадахгүй байж!!!!!!
Зочин 2022-10-10 202.126.89.179
Авлигатай тэмцэх газар хэргийг шүүхэд шилжүүлдэг билүү? Зөв бичиж баймаар бна.