Нэг сая ба түүнээс доош орлоготой нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдэд сар бүрийн 25-ны өдөр төлсөн шимтгэлийнх нь 50 хувийг буцаан олгож буй. Үүнд сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ч хамаардаг. Буцаан олголтыг 2022 оны тавдугаар сараас тооцон өгч эхэлсэн. Тэгвэл шимтгэлээ буцааж авч чадаагүй иргэд дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулахыг ХНХЯ-наас мэдээллээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас "Дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас тухайн сарын буцаан олголтоо аваагүй иргэдийн мөнгийг дараагийн сард нөхөн олгоно" гэв.
Монгол Улсад 400 мянга орчим иргэн нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин хөлс, орлоготой гэсэн тооцоо гарчээ. Үүнээс 80 мянга нь сайн дураараа НДШ төлдөг бол үлдсэн 320 мянган иргэн аж ахуйн нэгж, байгууллагад албан журмын даатгалаа төлдөг байна.