МАН: Аймгуудад ялгавартай төсөв тусгасан нь үнэн

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

МАН: Аймгуудад ялгавартай төсөв тусгасан нь үнэн

МАН: Аймгуудад ялгавартай төсөв тусгасан нь үнэн

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2022.10.10/ мэдээлэл хийлээ. Тус намын бүлгийн хурлаар 2023 оны улсын төсвийг дагаж орж эхэлсэн хуулиудын төслүүдийг хэлэлцжээ.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:  

-Энэ долоо хоногт УИХ-аар, төсвийн байнгын хороогоор, нэгдсэн чуулганаар төсвийг хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн барихдаа 2023 оны төсвийг дагуулж, 102 хуулийн төсөл оруулж ирсэн. Үүнийг ангилбал, улсын төсөвтэй холбоотой 18 хууль, мөн Төрийн хяналт, шалгалтын хууль, Гүйцэтгэх засаглал, хяналтын тухай хууль гэсэн хоёр хууль орж байгаа. Үүнийг даган 82 хууль байгаа. Намын бүлэг үүнийг хэлэлцлээ.

Төсөв дагасан нийт 102 хуулийг дэмжих нь зүйтэй гэж намын бүлэг шийдвэр гаргасан.

Хотын түгжрэлтэй холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан. Цаг оройтож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах учир хойшлуулсан. 2023 онд улсын төсөвд тусгасан, хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар түгжрэлийн сайдын мэдээллийг сонсъё гэж бодож байсан.

-Хоёр хуулийн гол агуулгыг танилцуулна уу?

Нэгдүгээрт, манайх хяналтын нэгдсэн тогтолцоотой байгаа. Мэргэжлийн хяналтын нэгдсэн, босоо тогтолцоотой. Харин Засгийн газар үүнийг тохирохгүй байна гэж үзсэн. Салбарын сайдад нь өгье гээд салбар бүрт хяналтыг нь даалгаж байна. Ингэснээр мэргэжлийн хяналтыг салбар, салбарт нь хариуцуулахаар болсон.

Өөрөөр хэлбэл, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн хяналтыг тус бүрд харьяа нэгж нь хариуцаж хянана.

Хоёрдугаарт, Засгийн газар дээр ерөнхий хяналтын чиг үүрэг гүйцэтгэгч Засгийн газрын хэрэг эрхлэх газарт байх тухай. Өөрөөр хэлбэл, иргэд аж ахуй нэгжийн хяналтын байгууллагатай холбоотой асуудлыг хэлэлцэх хяналтын чиглэлтэй болно гэсэн үг. Энэ талаар Засгийн газраас хэлэлцэж, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

МӨНГӨНИЙ БОДЛОГО, ИНФЛЯЦИТАЙ ХОЛБООТОЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

-Ипотекийн зээлийг хэрхэх вэ?

-УИХ-ын даргын захирамж гарч 2023 оны төсөвтэй холбоотой ажлын хэсэг гарч байгаа. УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргаар ахлуулсан ажлыг хэсэг гарсан. Засгийн газраас өргөн барьсан төсөлд ипотекийн зээлийг Монголбанк хэрэгжүүлж ирсэн. Ингэхдээ зээлийн эргэн төлөлтөөс хамаарч асуудлыг шийдвэрлэж байгаа.

Энэ оноос ипотекийн зээлийг Засгийн газарт өгч байгаа. Үүнийг ажлын хэсэг судалж үзээд тодорхой шийдлүүд гаргах байх.

Өмнө нь цар тахлаас шалтгаалж зээлийн эргэн төлөлтийг түр хойшлуулсан. Тэгэхээр он гараад иргэд зээлээ төлөхөөр тодорхой хэмжээнд дарамж учруулж болзошгүй. Энэ мэт асуудлыг ажлын хэсэг судалж шийдвэрийг гаргана гэж бодож байна.

-Төрийн албан хаагчийн тухай хуулийн заалтуудад өөрчлөлт оруулж байгаа юу?

-Төрийн албаны тухай хуульд хоёр өөрчлөлт оруулж байгаа. Эхнийх нь эрх жил төсвийн орон нутгийн албан хаагчийн цалинг 20 хувь нэмэх. Урамшууллын тогтолцоо 100 хувь хүртэлх цалингийн урамшуулал олгох боломжтой. Гэхдээ үүнийг орон нутгийн төсөвт суулгаснаар урамшуулна гэсэн үг.

Хоёрдугаарт, 55-аас дээш насны эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэврээ тогтоолгосон ч давхар цалин авч байгаа тохиолдолд түүнийг ажлаас нь чөлөөлнө гэж заасан.

Ялгавартай байдал үүсгэхгүйн тулд Засгийн газраас 46.2 46.3 дугаар заалтыг өөрчлөх заалтыг оруулж өгсөн.

-Үнийн өсөлтийг анхаарахад ажлын хэсэг гаргах уу?

-Мөнгөний бодлого, инфляцитай холбоотой ажлын хэсэг байгуулагдана. Эдийн засгийн байнгын хорооноос энэ долоо хоногт багтаж ажлын хэсэг гаргана. Гурил, гурилан бүтээгдэхүүн, мах, шатахуунтай холбоотой асуудалд үнийн зохицуулалт хийж Засгийн газраас шаардлагатай шийдвэрийг гаргаж байгаа. Цаашид ч энэ жишгээр явна.

-Ирэх оны төсөвт онцгой албан татваруудыг нэмэх тухай оруулсан байна. Тамхи, автомашин зэрэг дээр татвар нэмэх нь зөв үү?

-Засгийн газраас оруулж ирсэн төсөл дээр архи, тамхи, зарим маркийн автомашин зэрэг тансаг хэрэглээний төрөл дээр татварыг нэмэхээр оруулж ирсэн. Мөн л үүнийг ажлын хэсэг хянаж байж шийдвэр гаргана.

-Ирэх онд аймгуудын төсөв харилцан ялгаатай тусгасан байгаа шалтгаан нь юу вэ?

-Аймгуудад ялгавартай төсөв тусгагдсан нь үнэн. Учир нь өмнөх жилүүдэд өндөр төсөв тавьсан бөгөөд үлдэгдлийг нэмж тавихаар ялгаатай гарах нь аргагүй. Үүнийг буруутгах аргагүй. Гишүүд нэг нэгэнтэйгээ барьцаж байгаа. Мэдээж, шаардлагагүй төсвийг цуцлах зэргийг ажлын хэсэг хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Төсвийн байнгын хорооны даргаас асуулт байна. Экспортын орлогыг 11 тэрбум ам.долларын босго давна гэсэн. Ийм боломж бий юу?

-УИХ-ын хоёр бүлгээс хамтарсан ажлын хэсэг байгуулна. Шаардлагатай тохиолдолд холбогдох шийдвэрийг гаргана. Эдийн засаг гадаад нөхцөл байдлаас хараат. Тиймээс орлого, зарлага, урсгал зардал зэрэгт ажлын хэсэг судалж үзэж шийдвэр гаргана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж