АН: Даргын бизнес татаастай, ардын бизнес дарамттай байна

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

АН: Даргын бизнес татаастай, ардын бизнес дарамттай байна

АН: Даргын бизнес татаастай, ардын бизнес дарамттай байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит /2022.10.10/  хурал боллоо.


Бүлгийн хурлаар дараах асуудлыг хэлэлцжээ.

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай;

-Төлбөрийн чадваргүйдлийн тухай буюу Дампуурлын хуулийн талаар сонслоо.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж мэдээлэл өгөв. Хуралд, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаадад томилолттой тул Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат нар оролцлоо.

АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ: 

2023 онд төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын талаар Монголбанкны төлөөлөл мэдээлэл хийсэн. 2023 он гэхэд эрх баригчдын төсөв мөнгө үнэнд гүйцэгдсэн бодлогууд орж ирж байна.  Эдийн засгийн сайн сайхны тухай ярихад 2019 оны түвшинд яаж хүрэх тухай л яригдаж байна.Гэхдээ 2023 онд очихгүй. Валютын хомсдол, төлбөрийн тэнцлийн алдагдал зэрэг олон асуудал үүсч байна. Засгийн газар экспортоос орлого бүрдүүлэх, гадаадаас хөрөнгө оруулалт татаж валютын урсгалыг нэмэгдүүлж чадахгүй, ажлаа маш муу хийж байна. Харин өр зээл тавьж улсыг өрөнд оруулж асуудлыг аргацаадаг нь маш хангалтгүй байна. Хүүхдийн мөнгийг оруулахгүйгээр 590 тэрбум төгрөгийг халамжид, үүнээс бараг хоёр дахин их буюу 985 тэрбумыг татааст олгох нь. Халамж байх ёстой, гэхдээ эзнээ онож очих ёстой шиг татаасыг ч олгож болно. Гэхдээ хэн татаас аваад, хэн чөлөөлөлт эдлээд байна вэ гэдэг нь тодорхой бус. Даргын бизнес татаастай, ардынх дарамттай байгаа юм биш биз.

Цаг үргэлж гоёчилж, PR-ын ард нуугдаж, аргацааж явсан бодлого үнэнд гүйцэгдэж үнэн төрхөө илчилсэн төсөв оруулж ирлээ. Эдийн засгийн өсөлт, хөгжил сайн сайхны талаар ярих бүү хэл гурван жилийн өмнөх үе шигээ яаж болох вэ гэж эрх баригчид тархиа гашилгаж байна.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Иргэд бизнес хийх эрмэлзэлгүй боллоо. Аж ахуй эрхэлж ингэж зовж байхаар байгаа зүйлээ борлуулж, гадаад гаръя гэдэг бодолтой байна. Энэ нь иргэдийн буруу биш хамаг ашигтай бизнесийг нь төр булаадаг зургаан жилийн буруу бодлогын үр дүн. Ядуурал 50 хувьд хүрлээ. 2016 онд нэг сая төгрөгийн цалин 516 ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдрийн сая төгрөг 200 гаруйхан ам.доллар. Ингэлээ гээд төр хохирч байгаа юм алга, иргэд ААН л хохирч байна.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Төгрөгөөр тооцоход махны үнэ 5-6 мянга гээд байгаа боловч ам.доллартай харьцуулбал малчдын орлого хоёр дахин багасчихлаа. Монголбанк танилцуулгадаа “Туршиж, судалж байна” гэжээ. Туршиж судалж дууссан бол ядаж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын бодлогын асуудалд Засгийн газартай хамтраад ажиллах шаардлага бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж