Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаас гурилын үнийн асуудлыг тодрууллаа.
-Өнгөрсөн хавар үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд та хууль батлалцсан шүү дээ. Гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 хувь нэмэгдээд байна. Гурилын үнэ яагаад нэмэгдсэн бэ?
-Бусад бүтээгдэхүүнээс илүү гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг иргэд эмзэг хүлээж авдаг. Улаан буудайн үнэ өмнөх жилийнхээс өссөн. Мөн бордооны үнэ 100 хувиар, ургамал хамгааллын үнэ 80 хувиар, газар тариалангын зардал 60 хувиар өсөөд байгаа. Сүүлийн 5-6 жилийн турш гурилын үнэ нэмэгдээгүй байсан. Энэ удаад зайлшгүй шаардлагаар нэмэгдэж байгаа.
-Цаашид хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийгдсэн бэ?
-Гурилын үнийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тогтоодоггүй. Энэ нь зах зээлийнхээ зарчмаар л тогтдог жамтай. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгж, гурилын үйлдвэрүүд 15 хувийн хүүтэй зээл авахад түүнийг тав болгож өгч байгаа. Нийт гурилд ордог улаан буудайн үнэ өсчихөөд байхад тогтоон барих боломжгүй байна. Гэвч зах зээлийн ханшаар л бид худалдаж авч байгаа болохоор яах ч аргагүй нэмэгдэж байгаа юм.
-Үнэ тогтворжуулах хуулинд улаан буудайн нөөцийг төр зохицуулна гэсэн шүү дээ. Гэтэлд яагаад үнэ нь улам өсөөд байгаа вэ? Цаашид ч өссөөр байх уу?
-Хуультай гээд хуулиар барьж болохгүй нөхцөл үүсээд байна. Улаанбуудайн өөрийх нь өртөг 60 хувь өсөөд байгаа. Өмнө нь савласан цэвэр уснаас ч хямд байсан шүү дээ. Цаашид энэ тогтсон үнэ нэмэгдэхгүй байх. Шууд үнийг барих боломжгүй. Үнийг хүчээр буулгах ямар ч боломжгүй.
-Таныг сайд болоод л үнэ нэмэгдлээ гэж ярьж байгаа. Та гурилын үйлдвэртэй байсан шүү дээ.
-Яам гурилын үнийг тогтоодоггүй. Энэ нь зах зээлийн зарчмаар л явж байгаа. Энэ жилийн хувьд улаан буудайн үнийг 900 мянгаас нэг сая төгрөгөөр зарсан байгаа.