Тэтгэврийн насны хязгаарыг нэмж, халамж бус ажил санал болгоё!

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн насны хязгаарыг нэмж, халамж бус ажил санал болгоё!

Тэтгэврийн насны хязгаарыг нэмж, халамж бус ажил санал болгоё!

Барууны кинон дээр гавьяаныхаа амралтанд гарсан хөгшчүүд халуун орноор зугаалж, их хотоос дайжиж, амар жимэр амьдарч байгаа харагддаг. Үгүй юм аа гэхэд ядаж л Монгол шиг хүүхдээ дагуулаад тэтгэврийн зээл авахаар банк орж байгаа нь цөөн.

Сүүлийн жилүүдэд тэтгэврийн шинэчлэл, реформ, баялгийн сан гэж яригдаж байгаа ч сүйдтэй үр дүн харуулсан шийдэл алга л байна. Монголд эмэгтэйчүүд 55 настай, эрэгтэйчүүд 60 настай тэтгэвэрт гардаг бол Германд 65, Францад 62, Испанид 65, Японд 62, Нидерландад 66, АНУ-д 66, Канадад 65 настай тус тус тэтгэвэрт гардаг гэнэ. Энэ насны хязгаар нь цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Ерөнхийдөө эдгээр улсууд ажиллах хүчээ үнэлж, халамж бус ажил санал болгож байх юм.

Тэтгэврийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж ярьж байгаа ч ажил хэрэг болоогүй явна.

Сарын нэг сая төгрөгийн дундаж цалинтай монгол хүн тэтгэвэрт гарахдаа сард 350 мянган төгрөгийн тэтгэмж авдаг байв. Харин энэ оны эхээр үүнийг 15 хувь нэмэгдүүлж, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон.

Монголд хамгийн ихээр боловсон хүчний хомсдолд ороод буй салбар бол эрүүл мэнд, боловсрол. Багш, эмч нарыг угтаа ажлын байраар аль болох удаан хангаж, тэтгэврийн насыг нь олон улсын жишигтэй нийцүүлэх хэрэгтэйг хэн хүнгүй л мэдэж байгаа. Ядаж багш, эмч нар зэрэг нийгмийн чухал ач холбогдолтой ажиллах хүчээ 60 нас хүртэл ажиллуулж, салбарт үүсээд буй боловсон хүчний дутагдлыг нөхөх цаг нь болжээ.

Тэтгэвэртээ гарсан хүмүүс сар бүр авч байсан цалингаасаа бага мөнгө хүртэж, ажил хийе гэхээр тэтгэврийн насных гээд жижүүр, үйлчлэгчээс өөр хөдөлмөр эрхлэх боломж хомс. “Тэтгэвэрт” гэхээр л ажил хийх чадамжгүй, ухаан санаа нь орон гарах гэх буруу хэвшмэл ойлголт ажил олгогчдын, төрийн албаныхны дунд байх шиг. Угтаа УИХ-д суух гишүүдийнх нь 22.7 хувь нь 56-аас дээш насныхан. Тэтгэврийн нэг хэсэг насныхан улсын бодлого тодорхойлж, хууль баталж байхад нөгөө хэсэг нь яагаад гэртээ сар болгоны 1-ний өдрийг хүлээж сууна гэж ?!

Ажиллах хүчний тэтгэврийн насыг доогуур тогтоох нь эргээд ажлын талбарт хүний нөөцийн хомсдол ихсэх, халамж хавтгайрах зэрэг хар сүүдэр дагуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж