Гадаадын 1018 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

Гадаадын 1018 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ

Гадаадын 1018 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ

Гадаадын иргэн харъяатын газар энэ оны есдүгээр сард гадаадын 2180 иргэнд визийн зөвшөөрөл, 623 иргэнд виз, 29 улсын 529 иргэнд цахим виз тус тус олгожээ. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1018 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 862 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

2021 оны үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 57.5 хувь, виз олголт 20.0 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 43.5 хувиар тус тус өсч, оршин суух зөвшөөрлийн сунгалт 11.2 хувиар буурсан байна.

Түүнчлэн нийт 1162 аж ахуйн нэгж, байгууллагын 4158 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан шийдвэрлэжээ. Харин өнгөрсөн наймдугаар сард гадаадын 1078 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгосон бол 782 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж