Зэсийн баяжмалын экспорт сүүлийн 3 жилийн дээд түвшинд хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

Зэсийн баяжмалын экспорт сүүлийн 3 жилийн дээд түвшинд хүрэв

Зэсийн баяжмалын экспорт сүүлийн 3 жилийн дээд түвшинд хүрэв

Монгол Улс 2022 оны эхний есөн сард 8.9 тэрбум ам.долларын экспорт, 6.3 тэрбум ам.долларын импорт хийснээр гадаад худалдааны тэнцэл 2.56 тэрбум ам.долларын ашигтай гараад буй. Төв банк экспорт өссөн ч импорт буурахгүй байгаа нь төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж, валютын урсгал гадагшилсан хэвээр байгааг онцолсон.

Зэсийн баяжмалын экспорт сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч, 1.1 сая тонныг экспортолжээ. Үүнээс гадна нүүрс, алт, ямааны угаасан ноолуурын экспорт өссөн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ 19 сая тонн болж, өмнөх оноос өссөн ч 2020 оны түвшинд хараахан хүрээгүй ажээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөлд 2023 онд нүүрсний экспорт 36.5 сая, зэсийн баяжмалын экспорт 1.4 сая тонн байхаар төсөөлсөн. Түүнчлэн Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банкинд тушаах алтны хэмжээ 17 тонн байхаар, харин нүүрсний үнэ тонн тутамд дунджаар 144 ам.доллар, зэсийн үнэ тонн тутамд 8400 ам.доллар, алтны үнэ унц тутамд 1,830.0 ам.доллар байхаар тусгажээ.

Олон улсын банк санхүүгийн байгууллагаас гаргасан эрдэс бүтээгдэхүүний үнийн таамаглал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжийн 2023 оны олборлолт, экспортын төлөвлөгөө, өмнөх онуудын гүйцэтгэл зэрэгт үндэслэн ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 2,515.1 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх юм байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 47.3 хувь буюу 1,189.1 тэрбум төгрөгийг зэсийн баяжмал, 36.9 хувь буюу 927.1 тэрбум төгрөгийг нүүрс, 6.6 хувь буюу 165 тэрбум төгрөгийг алтны үйлдвэрлэлээс төвлөрөх орлого эзэлж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж