Монголын топ компаниудад ямар ажлын байр эрэлттэй байна вэ?

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

Монголын топ компаниудад ямар ажлын байр эрэлттэй байна вэ?

Монголын топ компаниудад ямар ажлын байр эрэлттэй байна вэ?

Та бүхэн “The Future of Work” форумын талаар сонсч байсан уу? Өнөө үе, ирээдүйд ажлын байранд ямар чадварууд үнэлэгдэж, ажил олгогчид юуг чухалчилж, аль ажлын байр хамгийн өндөр эрэлттэй, аль нь олдоц багатай байгаа зэргийг энэ жилийн форумаар танилцуулахад бэлэн болжээ.

“MLC Business School” болон “HR Management LAB” хамтран бизнесийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй аж ахуйн нэгж, групп компаниудыг хамруулан “Work Trend Index” судалгааг эхлүүлсэн аж.

Монголын тэргүүлэх компаниудын гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийн захирлууд хамтдаа дэлхийн болон дотоодын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, ажлын байрны ирээдүйн талаар “The Future of Work” форумаар хэлэлцэнэ.

АЖЛЫН БАЙРНЫ ОДОО БА ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ БАЙДАЛ

Судалгаанд зөвхөн компаниудын захирлууд хамрагдсан гэдгийг онцлох нь зүйтэй. Тэд нэн шаардлагатай ажлын байрандаа тохирох ажилтан авч чаддаггүй ба ажиллах хүч хомс топ-10 ажлын байрны жагсаалтыг доорх зурагт харуулав. Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологийн мэргэжилтэн, маркетингийн менежер, инженерийн ажлын байранд тохирох ажилтан олоход хамгийн хэцүү асуудал болоод байна.

Харин нөгөө талд судалгаанд оролцогчид хамгийн хандалт ихтэй ажлын байруудыг нэрлэхдээ топ 10 ажлын байрны жагсаалтад олдоц багатай гэж тодорхойлсон “Маркетингийн менежер”,  “Туслах ажилтан”, “Нягтлан бодогч”, “Хүний  нөөцийн менежер” зэргийг нэрлэсэн байсан нь сонирхол татав.

Эндээс дараах урьдчилсан дүгнэлтэд хүрч болох аж.

  1. Маркетинг, хүний нөөц, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй шинэхэн төгсөгчид ажил олгогчийн хүлээлтэд хүрэхгүй байна. Нэг ёсондоо төгсөгчдийн ур чадвар, хандлага, сахилга бат ажил олгогчийн шаардлагыг хангахгүй байгаа гэнэ.
  2. Маркетинг, хүний нөөц, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр богино хугацааны 45 хоногийн курс, дамжааг төгссөн төгсөгчид ажил олгогч руу хандах урсгал ихэсч байгаа ч мөн л ур чадварын дутадалтай байна.
  3. Маркетинг, хүний нөөц зэрэг ажлын байранд хандаж буй ажил горилогч нар менежментийн чиглэлээр боловсролын зэрэг хамгаалсан бол тухайн ажлын байранд ихээр хандах шалтгаан болж байна.

ЯМАР АЖЛЫН БАЙР ЭРЭЛТТЭЙ БАЙНА ВЭ?

Судалгаанд оролцсон монгол компаниудын сүүлийн таван жилд ач холбогдол нь нэмэгдэж буй топ 10 ажлын байрны жагсаалтыг доорх зурагт харуулав. Энэхүү топ 10 ажлын байрнаас “IT”, “Төслийн менежер”, “Маркетингийн менежер”, “Бизнес хөгжлийн менежер”, “Шинжээч” гэсэн ажлын байрууд нь “Дэлхийн эдийн засгийн форум – Ирээдүйн ажлын байр 2020” судалгаанаас тодорхойлсон ач холбогдол нэмэгдэж буй ажлын байрны жагсаалттай давхцаж байна.

Тиймээс нийтлэг оюуны чадвар, крийтивити болон критикал ур чадвар шаардсан ажлын байруудын эрэлт нэмэгдэж байгааг харж болно.

Ажлын байрны ач холбогдол болон хандалтын харьцааг доорх зурагт харуулав. Ач холбогдол өндөр, хандалт багатай ажлын байранд мэдээлэл технологи, маркетинг, инженер, дизайнер зэрэг ажлын байрууд гарав.

ХАНДЛАГА УУ? УР ЧАДВАР УУ?

Мөн судалгаанд оролцогч нарын 76.5 хувь нь шинэ ажилтнаа сонгохдоо хандлагыг чухалчилж байна. Харин уул уурхайн олборлолт, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх бизнесийн салбарт ажилладаг ажилтнуудын ур чадварыг бусад салбараас илүү ажил олгогч чухалчилж байна.

Түгээмэл болон эрэлттэй ур чадварын харьцааг доорх зурагт харуулав. “Linkedin” 2020 оны “Суралцахуйн чиг хандлагын судалгаа”-даа бүтээлч сэтгэлгээ, хамтран ажиллах, дасан зохицох чадварыг “ТОП-5” ур чадварт тодорхойлсон байдаг. Эрэлттэй түгээмэл болон түгээмэл биш ур чадваруудыг тасралтгүй хөгжүүлэхэд компанийн сургалт хөгжлийн систем нь оновчтой бөгөөд зөв тодорхойлогдсон байх хэрэгцээ шаардлага үүсч байна.

ТЕХНОЛОГИ ЭНЭ БҮХЭНД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

Дижитал шилжилт, Covid-19-ийн нөлөөллөөр бизнесийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, блокчэйн, зүйлсийн интернет, роботикс зэрэг технологийн шийдлүүд хурдацтай нэвтэрснээр бидний мэдэх ажлын байрны чиг хандлага, агуулга, чиг үүрэг хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед уламжлалт хүний нөөцийн менежментийн арга барилаа өөрчилж илүү соргог, уян хатан, ялгаатай хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлэх нь зах зээлийн өрсөлдөөнд ялгарах мөн давуу талаа хадгалах чухал хүчин зүйл болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж