Гадаад худалдааны бараа эргэлт 2.6 тэрбум долларын ашигтай гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны бараа эргэлт 2.6 тэрбум долларын ашигтай гарчээ

Гадаад худалдааны бараа эргэлт 2.6 тэрбум долларын ашигтай гарчээ

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, энэ оны эхний есөн сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.3 тэрбум доллар болж, 2.6 тэрбум долларын ашигтай гарчээ. Монгол Улс өнгөрсөн есдүгээр сард экспортод 8.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 39.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт бараа эргэлтийн 50.5 хувь буюу 4,505.8 сая ам.долларыг нүүрс эзэлж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2022 оны эхний найман сарын байдлаар 13,355.8 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3,255.1 сая ам.доллар буюу 32.2 хувиар өсчээ. Экспорт импортоос давамгайлж 2,156.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж