ДАШТ: Монгол багийн дүнгээр Японы дараа орж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

ДАШТ: Монгол багийн дүнгээр Японы дараа орж байна

ДАШТ: Монгол багийн дүнгээр Японы дараа орж байна

Жүдо бөхийн 2022 оны ДАШТ эдгээр өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж байна. Монгол Улсаа төлөөлөн нийт 18 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай, багийн дүнгээр Японы ард хоёрдугаар байрт яваа бахдам амжилтыг үзүүлж буй.

Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр/2022.10.09/ эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг-ын барилдаанууд болов. Эдгээр жинд Б.Эрдэнэбаяр, Б.Ганхайч нар өрсөлдсөн.

Б.Эрдэнэбаяр эхний тойрогтоо Италийн Антонио Испоситог ялсан ч удаах тойрогтоо Бразилын Гилерме Шмидтэд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин Азербайжан руу буурь сэлгэсэн Саид Моллаей хүрэл медалийн төлөө Австрийн Шамил Борчашвилитэй барилдаж, ялагдал хүлээв. Тэгвэл эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Ганхайч эхний тойрогтоо Израилийн Керем Примод ялагджээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -90 кг, эмэгтэйчүүдийн -70 кг-ын барилдаанууд болно.

Эрэгтэйчүүдийн -90 кг

  • Г.Алтанбагана эхний тойрогтоо Египетийн Али Хаземтэай учраа таарчээ. Хэрэв өрсөлдөгчөө ялвал Киргизстаны Анарбек Ишенбаевтай хүч үзнэ.

Олимпийн аварга Лаша Бекаури амралтаасаа эргэн ирж, саяхан Обервартад болсон Европын нээлттэй тэмцээнд түрүүлсэн. Тэгвэл биеэ халаасан шинэхэн аварга дэлхийд түрүүлэхээр ирж байна. Гэхдээ түүний зам амаргүй. Олон өрсөлдөгч байгаагийн нэг нь Европын аварга Лука Майсурадзе. Мөн Маммадали Мехдиев, Иван Фелип Силва Мораелес, Комроншох Устоприёон, Неманья Маждов, Эдуард Триппел зэрэг хүчтэн бий. Гэхдээ л эцэст нь Лашаг түрүүлнэ гэж таамаглаж байна.

Эмэгтэйчүүдийн -70 кг

  • Ц.Энхчимэг эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр дараагийн тойрогтоо Венесуэлийн Элвисмар Родригуез болон Японы Саки Низои нарын ялсантай нь барилдана.

Өрсөлдөөн нь хамгийн тэнцвэртэй жин бол энэ. Дэлхийн аварга Барбара Матич, Европын аварга Санне Ван Дик, Азийн аварга Саки Низои, Францын Марго Пинот, Эве Марье Гахье гээд шилдгүүд энэ жинд байна. Бүгд л бие биетэйгээ барилдаж, унаж, давж байсан хүмүүс. Японы  Шихо Танака гэх охиныг мэргэжилтнүүд онцлоод буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж