АТГ улстөрчдийн "цагаан хоолой" болох ёсгүй

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

АТГ улстөрчдийн "цагаан хоолой" болох ёсгүй

АТГ улстөрчдийн "цагаан хоолой" болох ёсгүй

Авлигагүй нийгмийн төлөө уриатай АТГ 2007 оны нэгдүгээр сараас үйл ажиллаага явуулж эхэлснээс хойш тоолбол 15 жил болж байна. Тус газрын үндсэн зорилго нь нэрнээсээ тодорхой, авлигатай тэмцэх.  Харамсалтай нь, авлигын индексээр Монгол Улс дэлхийд 110-т жагсаж буй юм.  Энэ нь АТГ байгуулагдаад авлига улам нэмэгдсэн гэсэн үг юм. Тэгвэл яагаад авлига буурахгүй байна вэ.  АТГ ажлаа хийж чадаж байна уу гэсэн асуултууд тавигдах нь зүйн хэрэг.

Монгол Улс авлигын индексээр улам ухарч байгаа нь АТГ ажлаа хийхгүй байгаагийн илрэл. Үнэнийг хэлэхэд АТГ улстөрчдийн цагаан хоолой болоод удаж байгаа юм. Хүсвэл хэний нэр хүндэд халдаж чадна. Хүсэхгүй бол "мөрдөн байцаалтын нууц" гэх нэрээр хэн нэгнийг хамгаална. Өөрөөр хэлбэл, АТГ эрх мэдэлтнүүдийн далайсан газар далд орж, далласан газар ил гардаг болоод удаж байна.

АТГ авлига авсан гэж зарлуулсан олон хүн нэр хүнд, ажил алба, сэтгэл санааны хохирол амссан.  Зарим хүмүүсийн камерын өмнө баривчилж байгаагаа харуулдаг бол заримыг нь шалгаж байна гээд цөөнгүй жил болчихдог нь худлаа биш.

ТӨРИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГАД ХҮНИЙ ЭРХ ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ ҮҮ?

АТГ-аас авлигачин гэж зарлуулсан олон хүн шүүх дээр очоод цагааддаг. АТГ хэн нэгнийг хэлмэгдүүлсэндээ уучлалт гуйхгүй өнгөрөх нь хэвийн үзэгдэл болсон. Авлига авсан гэж цагаан хоолойгоороо зарладаг мөртлөө хэрэг нь цагаатгасан байхад чимээгүй суудаг нь АТГ-ын хувьд гэм биш болжээ.

Монгол Улсын иргэн, төрийн аль ч байгууллага Үндсэн хуульд зааснаар хүний эрхийг хүндэтгэх үүрэгтэй. Авлигачин эсэхийг АТГ биш шүүх тогтооно. Гэтэл АТГ хуулиа зөрчин мөрдөн шалгаж буй хэргээ нийгэм даяар зарладгийн улстөрийн зодоон явж байдаг нь худлаа биш.

Хэн нэгний гэм буруутайг шүүх тогтоогоогүй байхад бусдын нэр төрд халдана гэдэг хууль зөрчсөн үйлдэл. Хэнд хамааралтай нотлогдоогүй мэдээллийг баримт гэж үзэж, хэний эрх ашигт нөлөөлж болохыг хамгаалдаг нь сонирхолтой. Ямартай ч хуулийн хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлага тусгай байгууллагад ч ижил тэгш байх ёстой билээ.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлд Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхойлон заасан байдаг. Гэхдээ энэ чигээс тус байгууллага зөрж буй жишээ  цөөнгүй.

ГЭМ БУРУУТАЙГ ШҮҮХ ТОГТООНО

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн сүүлийн саруудад нээлттэй мэдээлэл өгөх үеэр оновчтой тайлбартаа ямар өгүүлбэрийг ашиглаж байгааг шүүж үзвэл:

-Хэчнээн албан тушаалтан энэ хэрэгт холбогдсон бэ?

-Арав гаруй албан тушаалтныг шалгаж байгаа. Үүнээс найман хүнийг нь яллагдагчаар татсан. Гурвыг нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг холбогдогчийг баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир ямар албан тушаалтнууд баригдсан талаар мэдээлэл өгөх боломжгүй.

-Хөгжлийн банктай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшиний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн асуудал яригдаж байна?

-Хөгжлийн банкны хэрэг шалгалтын ажиллагаа үндсэндээ дуусах шатандаа орсон. Шүүхэд шилжүүлэх саналтай төлөвлөж байна. Үүнээс цааш өөр мэдээлэл өгөх боломжгүй.

-Ж.Батзанданг өөрийг нь шалгаж байгаа гэж үнэн үү?

-Хэнийг шалгаж байгаа талаарх мэдээллийг өнөөдөр хэлэх боломжгүй. Бид ардчилсан улсад амьдарч байна. Хүний гэм буруутайг гагцхүү шүүх тогтооно. Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг шалгаж байгаа вэ гэх мэдээллийг өгөх боломжгүй.

-"Бэлтэс Мөрөн"-тэй холбоотойгоор нутгийн удирдлагууд нь тухайн компанитай холбоо хамааралтай байсан эсэхийг шалгаж байгаа юу?

-Манайд гомдол, мэдээлэл ирсэн. Бид журмынхаа дагуу бүртгэн авсан. Шалгалт явагдаж байгаа учир тайлбар мэдээлэл өгөхгүй.

АТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас дээрх хариултыг л өгдөг болсон. Олон нийтийн эрх ашигт хамааралтай албан тушаалтан авлигын хэрэгт холбогдсон байсан ч асуудлыг дэлгэрэнгүй мэдээлдэггүй. Харин зарим тохиолдолд бол эсрэгээрээ. Нээлттэй мэдээллийг харамгүй өгөх тохиолдол ч олон бий. Гэвч энэ бүхэн иргэдэд хардлага төрүүлж буй. Мэдээж хэн ч хардах эрхтэй. Тэр тусам нийтийн эрх ашигт хамааралтай асуудлыг. Гэхдээ тэр бүхэн үндэслэлтэй байвал хариуцлага тооцох эрхтэй. Мөн хуулийн хүрээнд энэ асуудал нь гэм буруутайд тооцогдоогүй байхад хүний эрхэнд халдсан үйлдэл гаргасан бол тохирох хариуцлагыг үүрэх нь зүйн хэрэг.

Тиймдээ ч төрийн тусгай байгууллага нь иргэдэд төмөр нүүр үзүүлж аль нэг улстөрчийн эрх ашигт нийцүүлэх ёсгүй.

Нээлттэй болон хаалттай хуулийн хүрээнд гэх тодотголтой үгсийг давтамжтай ашиглаж байгаа нь АТГ аль нэг талын ашигт байдлыг хангаж байж болзошгүй гэх хардлагыг иргэдэд төрүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж