Долоо хоногийн өрнийн зурхай 2022.Х.10-Х.16

Хуучирсан мэдээ: 2022.10.10-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.Х.10-Х.16

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.Х.10-Х.16

Хонь

 

Энэ долоо хоногт од эрхэс бүхлээрээ таны мэдэлд байна. Бүх хүний анхаарал тань дээр төвлөрнө. Таны төрсөн өдрийн долоо хоног мэт л өнгөрөх нь. Та харин төрсөн өдрөө хэнтэй хамт, яаж өнгөрүүлэх вэ? Дэгжин хувцсаа өмсөөд, дуртай цүнхээ бариад өөрийнхөөрөө чөлөөтэй байж, гэрэлтээрэй. Сүүлийн хэдэн саруудад багагүй их хичээл зүтгэл гаргасныг тань хүмүүс үнэлнэ. Одоо юу хийснээ бүгдэд ил тод дэлгэж, өөрөөрөө бахархах цаг. Шинэ найз залуу, бүсгүйгээ гэр бүлийнхэнтэйгээ танилцуулахад тохиромжтой цаг.

 

Үхэр

Заримдаа хүнд хэцүү цаг үе тохиох ч гэсэн энэ долоо хоногт та урьд урьдаас илүү үр бүтээлтэй ажиллана. Ажилдаа чанартай цаг зарцуулаарай. Ойлгомжгүй, тодорхойгүй байсан зүйлс хэзээ хэзээнийхээс илүү тодорхой болно. Аливааг хэт их сэтгэл хөдлөлтэй хүлээж авахгүй байхыг зөвлөе. Янз бүрийн үдэшлэгийн урилга заллага нэлээд ирэх нь. Гэхдээ танд тэр болгон оролцох сэдэл төрөхгүй бололтой. Зарим зүйлсийг хийж амжихгүй байж болно гэдгийг өөртөө зөвшөөр. Хэт их өөрийгөө бүү шавдуулаарай. Амжуулах цаг гарч л таарна. Энэ долоо хоногийн уриа бол тайван байх.

Ихэр

Энэ долоо хоногт таны хувь хувьсгалын амьдрал аль аль нь завгүй буцалж өнгөрнө. Уулзалтаас уулзалт руу, үдэшлэгээс үдэшлэг рүү гүйгээд байж дээ. Бусадтай уулзаж, цагийг зугаатай өнгөрөөх нь танд таалагдана. Түүнчлэн мөрөөдлийнхөө зах зухаас биелүүлж эхлэх ерөөлтэй долоо хоног. Өмнөх сард дуусгаж амжаагүй байсан төсөл хөтөлбөрөө энэ долоо хоногт дуусгаж чадна. Шинэ эхлэлд анхаарлаа хандуулах цаг иржээ. Танд саад бэрхшээл тулгарвал тэр нь далд боломж байж магадгүй гэдгийг санаарай.

 

Мэлхий

Энэ долоо хоногт та анхаарлын төвд байна. Карьераа ахиулах, ажлаа солих, олон нийтийн төсөл хэрэгжүүлэх зэрэг бодож төлөвлөсөн байсан зүйлс тань энэ долоо хоногт биеллээ олно. Та амжилтад хүрсэн гэдгээ мэдрээд зогсохгүй мөрөөдлийнхөө төлөө үргэлжлүүлэн ажиллахын тулд найз нөхөд, хамтран ажиллагсадынхаа дэмжлэгийг авах болно. Юуны төлөө яагаад явж байгаа гэдгийг тань сануулах урмын үгсийг хайртай дотны хүнээсээ сонсоно. Эцэс төгсгөлгүй мэт санагдах үймээн самуунтай үе дуусч үүр цайж байна. Үүр цайхаас өмнө үргэлж харанхуй байдгийг санаарай.

Арслан

Энэ долоо хоногт шинэ зүйл сурмаар, аялж зугаалмаар санагдаад тогтохгүй бололтой. Хэдийгээр шинэ зүйл сурч, оюун ухаанаа тэлэхийг хүссэн ч өөр бусад анхаарал тавих асуудлууд мундахгүй их байна. Гэр бүлдээ анхаарал халамж тавиарай. Хайртай хүнээсээ, хамгийн сайн найзаасаа тусламж хүс. Та зарим асуудлаа цаашид хэрхэн үргэлжлүүлэхээ шийдэж чадахгүй тээнэгэлзэж, хойшлуулсаар ирсэн байж магадгүй. Энэ долоо хоногт уг асуудлаа нэг тийш нь болгохоос өөр аргагүйд хүрнэ. Буруу шийдвэр гаргачихвал яах билээ гэж санаа зовохын оронд шийдвэр гаргахгүй бол юу болох дээр төвлөр. Идэвхигүй байдал илүү том асуудлыг дагуулдаг.

Охин

Та ихэвчлэн тайван байдлаа хадгалж чаддаг хүн юм. Гэхдээ энэ долоо хоногт сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй тохиолдол хэдэнтээ гарах нь. Хамгийн сайн найзтайгаа кофе ууж, сэтгэл санаагаа өргөөрэй. Олон сарын турш яригдаж байсан санхүүгийн асуудал энэ долоо хоногт шийдэгдэнэ. Урам хугарсан байдал удаан үргэлжлэх мэт санагдаж магадгүй. Гэсэн хэдий ч амьдрал үргэлжилсээр байх учир бүх зүйлийн учир олдоно. Өөртөө гуниглах цаг гарга. Эдгэрэх цаг гарга. Таны хувьд юу хамгийн үнэ цэнтэй вэ гэдгийг дахин тунгаан бодоорой.

Жинлүүр

Энэ долоо хоногт амжилт таны атганд байна. Элбэг дэлбэг амьдралыг цогцлоохын тулд бодож явсан бүх санаагаа ажил хэрэг болгох цаг. Шинэ бизнес эхлүүлж, хөрөнгө оруулалт хийхийг бодож байсан бол одоо төлөвлөгөөгөө нарийн гарга. Сүүлийн үед ойр дотны хүмүүс тань танд гойд анхаарал хандуулна. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш. Эелдэг сайхан царайнд хуурталгүй хэн таныг чухам үнэлж байгааг олж мэд. Хажууд тань байдаг хамгийн чухал хүнээ хайхралгүй үлдээх вий.

 

Хилэнц

Эрүүл мэнддээ анхаарч эхлэх долоо хоног. Спорт зааланд бүртгэлтэй байсан бол гишүүнчлэлээ сэргээ. Өглөөдөө гүйж харайж, дасгалдаа эргэн ороход тохиромжтой цаг. Ажил амралтаа зөв зохицуулахгүй бол амьдралын хэмнэл тань алдагдсан байна. Бие тэнхээгээ бодож байж ажил төрөл тань тогтворжино. Ажил дээрээ хариуцлагатай холбоотой асуудалд орж магадгүй. Томоохон шийдвэр гаргаж магадгүй. Ёс суртахууны бэрхшээлээс үүдэн шийдвэр гаргахад хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Өөрийн үнэ цэн, итгэл үнэмшлээ эргэцүүлэн бодож, өөртөө үнэнч байгаарай.

Нум

Энэ долоо хоногт хайр дурлал бүтэмжтэй, ажил төрөл бүтэлтэй байна. Та хамгийн агуу хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болно. Хийхийг хүссээр ирсэн зүйлээ одоо л хийх цаг. Хэнээс ч санаа зовж, уучлал гуйх шаардлагагүй. Ижил сонирхолтой шинэ найз нөхөдтэй болно. Хэрвээ та хүүхэдтэй бол тэдэнтэйгээ хамт дурсамж бүтээх долоо хоног. Аюулгүй бүсээсээ гарахыг хичээ. Ажил тань гарын доор амархан санагддаг уу? Тэгвэл та наанаа өсч хөгжиж, сайн гүйцэтгэл гаргаж чадахаа больсон байж мэднэ. Зоригтой шинэчлэл хийснээр төсөөлж байснаасаа ч илүү сайн газар очиж магадгүй шүү.

 

Матар

Энэ долоо хоног бол өсөлтийн долоо хоног. Таны амьдрах орчин илүү өргөн цар хүрээтэй болж өөрчлөгдөнө. Хувийн амьдралдаа амжилт гаргасан бол үүнийгээ хайртай хүмүүстэйгээ цомхон тэмдэглэ. Карьерийн хувьд өсч хөгжих долоо хоног. Олны өмнө үг хэлж, манлайлах боломж гарч ирэх ба ажил дээрээ ч завгүй байна. Бүгд таны үгийг анхааран сонсоно. Хэт олон үйл явдал дунд төөрөлдөөд юунд төвлөрөх ёстойгоо ойлгохоо байж магад. Анхаарал сарниулах зүйлстэй тэмцэж, гол зүйлдээ анхаарлаа хандуул.

Хумх

Энэ долоо хоногт харилцаагүй удсан найз нөхөд тань гарч ирнэ. Ихэнхдээ чимээгүй байдаг найз нөхөд хүртэл дуу шуу орж, таньтай ярилцана. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа тавгүйтэж, бүх зүйл эмх замбараагүй болсон мэт санагдана. Тайван бус мэдрэмжээс зайлсхийх хамгийн зөв арга бол сайн боловсруулсан төлөвлөгөө. Сайн төлөвлөгөө таныг урт хугацааны амжилт руу хөтлөнө гэдгийг санаарай. Шийдвэр гаргахдаа яарч сандрах хэрэггүй. Аль ч замыг сонгосон алдахгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ энэ долоо хоногийн уриа долоо хэмжиж, нэг огтлох юм шүү.

 

Загас

Энэ долоо хоногт санхүүгийн байдал сайжирна. Бүтэн жил шаргуу ажилласны эцэст цалингаа нэмүүлэх цаг иржээ. Найз нөхөд, хайртай хүнээсээ бэлэг авна. Эгч тань шинэ хувцас авч өгье гэвэл, найз залуу тань амралтанд хамт явья гэвэл бүү татгалзаарай. Хэрэв хэн нэгэн үүнийг хүртэх эрхтэй бол тэр нь та яах аргагүй мөн. Амарч, эргэцүүлэн бодож, тархиа сэргээ. Өнгөрсөн хугацаанд ажилгүй болж, найз нөхөдтэйгөө харилцаагаа тасалж, мөнгөгүйдсэн байж магадгүй. Үүнээсээ болоод таны сэтгэл санаа, сүнслэг байдал шавхагджээ. Хэсэг хугацаанд өөрийгөө сэргээж, цэнэглэ. Өөрийгөө дахин идэвхжүүлэх боломжийг алдалгүй ашиглаад, шинэ үзэл бодолтойгоор эргэн ир.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж