Экспорт, импортын хэмжээ нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.09-нд нийтлэгдсэн

Экспорт, импортын хэмжээ нэмэгдэж байна

Экспорт, импортын хэмжээ нэмэгдэж байна

Экспорт импортын хэмжээ аажмаар нэмэгдсээр байна. Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2022 оны эхний 9 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 15276.1 сая ам.доллар болж өсчээ. Энэ нь 2021 оны мөн үеэс 3744.7 сая ам.доллар буюу 32.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспортын хэмжээ ч нэмэгдэж импортын дүнгээс 2563.2 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс ч эерэг гарчээ.

Нийт экспортын барааны 50 хувийг нүүрсний экспорт, 24.4 хувийг зэсийн баяжмалын экспорт эзэлсэн байна. Оны эхний есөн сарын байдлаар 19 сая тонн нүүрс экспортолсон бол зэсийн баяжмалын экспорт ч өнгөрсөн 2 жилийн мөн үеэс өсчээ. Оны эхний есөн сард нийт 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргасан байна.

Харин мал махны экспорт өнгөрсөн оны мөн үеэс буурч 4 мянган тоннд хүрсэн бол алт 12,9 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 63,4 хувиар, ямааны самнасан ноолуур 5,9 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 34,7 хувиар тус тус өссөн байна.

Импортын хувьд автобензин 483,5 мянган тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 33,6 хувиар өссөн бол дизель түлш 698,3 мянган тонн болж 5,4 хувиар буурсан байна. Харин импортоор орж ирж байгаа суудлын автомашины тоо 51700 ширхэг болж өнгөрсөн оны мөн үеэс 24,6 хувиар өссөн бол ачааны автомашины импортын хэмжээ буурчээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж