ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины холбоотон Беларусь улсаас 70 насны төрсөн өдрөөр нь трактор бэлэглэжээ. Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко Оросын Санкт-Петербург хотноо айлчилж, Путинтэй уулзах үерээ бэлгийн батламжаа гардуулжээ. Санкт-Петербургэд Путин хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын удирдагчдыг хүлээж авчээ. Энэ үеэр Тажикистаны ерөнхийлөгч Путинд их хэмжээний тарвас бэлэглэсэн байна.
Европын сүүлчийн дарангуйлагч гэгдэж буй Лукашенко 1994 оноос хойш буюу Путинээс ч удаан хугацаанд Беларусийг удирдаж байна.
Үүний зэрэгцээ Путиныг эсэргүүцэн Чехийн нийслэл Прагад түүнийг элэглэсэн баримлыг талбайд байршуулжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Холбоотой мэдээ