ХКН: Ши Жиньпиний илтгэлийг сонсч байна

Хуучирсан мэдээ: 2022.10.09-нд нийтлэгдсэн

ХКН: Ши Жиньпиний илтгэлийг сонсч байна

ХКН: Ши Жиньпиний илтгэлийг сонсч байна

Хятадын Коммунист намын Төв хорооны 370 орчим гишүүн хаалттай хаалганы цаана өнөөдөр (2022.10.9) Бээжинд хуралдаж байна. Төрийн мэдээллийн Синьхуа агентлагт мэдээлснээр аравдугаар сарын 16-нд эхлэх намын Ардын их хуралд Ши Жиньпиний тавих илтгэлийг Төв хорооны гишүүд өнөөдөр сонсч байгаа аж.

Авторитар дэглэмтэй Хятад улс нь таван жил тутамд Ардын их хурлаа хийдэг. Энэ удаагийн хурлаар намын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ши Жиньпиний эрх барих хугацааг сунгах асуудлыг хэлэлцэхээрээ онцлог. Түүнчлэн тус хуралд Ши Жиньпин авлигын эсрэг тэмцлийнхээ үр дүнг танилцуулна гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Мөн тус хурлаар Коммунист намын 25 суудалтай Улс төрийн товчоо, долоон суудалтай Байнгын хороог шинээр байгуулдаг нь сонгуультай төстэй.

Долоо хоног үргэлжлэх энэхүү арга хэмжээ нь бодлогын талаар санал хураалт явуулах, намын дүрмээ шинэчлэх талбар болдог ч бодит байдал дээр эдгээр шийдвэрүүдийн ихэнхийг нь урьдчилж гаргасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж