Украины дайныг хариуцах нэгдсэн командлагчийг томилов

Хуучирсан мэдээ: 2022.10.09-нд нийтлэгдсэн

Украины дайныг хариуцах нэгдсэн командлагчийг томилов

Украины дайныг хариуцах нэгдсэн командлагчийг томилов

Москвагаас Украинд явуулж буй дайн найм дахь сардаа орсноор ОХУ-ын бүх хүчнийг удирдан чиглүүлэх  шинэ нэгдсэн командлагчийг томиллоо. Оросын нисэх хүчнийг удирдаж байсан армийн генерал Сергей Суровикинийг Украины дайны нэгдсэн командлагчаар томилжээ. Тэрбээр өмнө нь ОХУ-ын Сири улсад явуулсан цэргийн ажиллагааг удирдсан юм. ОХУ нь цэрэг, техникийн ихээхэн хохирол амсч, эзэлсэн олон газар нутгаа буцаан алдсаны дараа Оросын цэргүүдийг хүчирхэгжүүлэх нь түүний шинэ үүрэг.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Украины эзлэн авсан дөрвөн мужид бүх нийтийн санал асуулга явуулж, Москвад нэгтгэх болсноо зарласан. Гэхдээ барууны орчин үеийн зэвсгээр тоноглогдсон Украины арми Орост эзлэгдсэн газар нутгуудаа буцаан авч эхлээд буй. Гэтэл зэр зэвсэг, техник хангалтгүй оросын шинээр дайчлагдан очсон цэргүүд бослого гаргах, цагаан тугаа өргөн шууд бууж өгөх зэрэг үйлдлүүд гарах болсон юм.
Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Умард Атлантын цэргийн эвсэл /NATO/-д элсэх үйл явцаа хурдасгана гэж мэдэгдсэн.

НҮБ-ын тооцоолсноор, ОХУ-ын эзлэн түрэмгийлэлд 6000 гаруй энгийн иргэн амь үрэгдэж, 8600 гаруй нь гэмтэж, шархтжээ.

Эх сурвалж: CNBC news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж