"Бут ниргэдэг" гишүүн ам.доллар өссөн шалтгааныг асуув

Хуучирсан мэдээ: 2022.10.09-нд нийтлэгдсэн

"Бут ниргэдэг" гишүүн ам.доллар өссөн шалтгааныг асуув

"Бут ниргэдэг" гишүүн ам.доллар өссөн шалтгааныг асуув

Ардчилсан намыг засаг барьж байх үед буюу 2014 онд УИХ-ын гишүүг Ж.Мөнхбат ам.долларын ханшийг боодол нэг төгрөгтэй харьцуулан 17 боодолтой тэнцэж буй талаар мэдээлж байсан. Харин өнөөдөр ам.доллар 3500 төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, нэг ам.доллар 35 боодол нэг төгрөгтэй тэнцээд буй юм. Өөрийнх нь хэлж байснаас хоёр дахин төгрөгийн ханш суларсныг Ж.Мөнхбат гишүүн хэрхэн харж буйг асуусан сэтгүүлчдийн асуултад "Судлаж байгаад мэдэгдэл хийнэ" гэх тайлбарыг өгөөд байсан юм. Тэгвэл өнгөрсөн Пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Ам.долларын ханш 3500 давж, талийж өглөө. Найман жилийн өмнө ханшийн асуудлыг гарган тавьж байлаа. Ханшийн өөрчлөлтийн шалтгаан юунд байна вэ? Экспортоо нэмэгдүүлэхэд, хил гаалиа нээх талаар Засгийн газар, валютаа нэмэгдүүлэх тал дээр Монголбанк ямар арга хэмжээ авч байна вэ? Байгалийн баялгаа худалдаалж буй ч ам.доллар орж ирэхгүй байна гэсэн мэдээлэл байна. Үнэхээр үнэн бол ямар учиртай байна вэ?" гэх асуултыг асуусан юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 хувиар өссөн. Импортын бараа, бүтээгдэхүүний тоо өсөөгүй ч үнэ өссөн. Олон улсын байгууллагууд ижил тайлбар хэлж байна. Гадаад нөхцөл байдлуудаас үүдэн үнэ өссөн, түүгээр дамжиж импортын төлбөр тооцоо нэмэгдээд байна" гэх хариултыг өгөв.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж