“Путин барууныхантай тохиролцохыг хүсч байна”

Хуучирсан мэдээ: 2022.10.09-нд нийтлэгдсэн

“Путин барууныхантай тохиролцохыг хүсч байна”

“Путин барууныхантай тохиролцохыг хүсч байна”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин том хэмжээний “наймаа” буюу шинэ тохиролцоо хийх хүсэлтэй байгаа тухай Туркийн албаныхан мэдэгджээ. Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин хэлэхдээ “Тохиролцооны томоохон хэсгийг Украин эзлэх боловч ерөнхийдөө ОХУ болон барууны хоорондох гол асуудлуудыг шийдвэрлэхийг зорих болно” гэв. Түүнчлэн тэрбээр ОХУ-аас Украинд явуулж буй дайн хэсэг хугацаанд үргэлжлэхийг онцолжээ.

Хүйтэн дайны тагсгөлд ЗХУ-ын удирдагч Михайл Горбачев, Борис Ельцин нарын барууныхантай байгуулсан гэрээ, хэлэлцээ нь орчин цагт ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна гэж Путин үзэж байгаа гэж тэрбээр мэдэгджээ. “Шинэ Орос, шинэ дэлхий, шинэ бодит байдал үүссэн учраас Москва шинэ тохиролцоог хүсч байна” гэж Ибрахим Калин ярив. Мөн тэрбээр олон улсын ардчилсан дэг журам том сорилттой тулгарч байгааг онцолжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон аравдугаар сарын 7-нд  ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярьж, Украинд муу ч гэсэн энх тайвныг тогтоох нь дайнаас дээр гэдгийг хэлсэн гэв.

Эх сурвалж: The New Voice of Ukraine

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХахаХаха
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж