Автобусаар үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь төлбөр төлдөг | News.MN

Автобусаар үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь төлбөр төлдөг

Автобусаар үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь төлбөр төлдөг

Автобусаар үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь төлбөр төлдөг

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг хэрхэн хийх талаар тус салбарынхантай өчигдөр уулзлаа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 105 чиглэлд 961 автобус өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд үйлчилж байна. Хүрэлцээ, хангамж дутагдалтай. Үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь 500 төгрөгийн төлбөрөө төлдөг бол үлдсэн хэсэг нь өндөр настан, хүүхэд, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй зорчдог байна. Өөрөөр хэлбэл, парк шинэчлэлээс гадна үнэ тарифын асуудал автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэдэг. Сүүлийн үед хүний нөөцийн хомсдолд орсон. Нийтийн тээврийн салбарын хэмжээнд одоогийн байдлаар 560 жолооч дутагдалтай  байна. Автобусны үйлчилгээг цахим төлбөрийн системд шилжүүлсэн нь сайн талтай боловч цагийн системийг хотын хэмжээнд зөвхөн “Улаанбаатар смарт карт” ХХК дангаараа хянаж байгаа нь буруу. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ чөлөөлөх, тусгаарлах нэн шаардлагатай байгаа зэргийг нийтийн тээврийн салбарынхан илэрхийлж байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын жишигт хүргэж сайжруулсны дараа түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ. Иргэдийн 90 гаруй хувь нь нийтийн тээвэрт сэтгэл ханамжгүй гэсэн судалгаа байгаа бол үүнийг бууруулахын төлөө төр, хувийн хэвшил ирэх жил нягт хамтарч ажиллана гэсэн үг. Иргэд автобусанд тав тухтай зорчих боломжийг бид бүрдүүлж өгөх ёстой. Нийтийн тээврийг өнгөрсөн хугацаанд төр засаг алаг цоог байдлаар дэмждэг байсан бол энэ удаа цогцоор нь шийднэ. Үүнд төр, засаг, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүд анхаарлаа хандуулж, үүрэг оролцоотой байвал түгжрэлийг бид бууруулж чадна. Тиймээс хамтарсан ажлын хэсэг гаргаж асуудал нэг бүрд тохирсон шийдлийг гаргах нь зөв” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цогоо 2022-10-09 192.82.92.65

Улсын хөрөнгө уйлдаггүй гэгчээр нийтийн тээврийн компаниуд улсаас зохих татаасаа авсаар л байгаа нь үнэн шүү дээ. Тийм байж орлого байхгүй гэж ярих эрхгүй харин орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр хариуцлагатай ажилла. Улсаас царай алдаж шүлсээ гоожуулахаа боль. Угаасаа аль ч улсад ашигтай ажилладаг нийтийн тээвэр ховор. Жолооч нарыг хардаад байгаа тэр бэлэн мөнгөө хуримтлуул. Нэг үеээ бодвол манай иргэдийн ухамсар маш их дээшилсэн шүү.

Avatar

Цогоо 2022-10-09 192.82.92.65

Жолоочийг ч зорчигчийг ч буруутгах аргагүй харин тэр дарга болон албан тушаалтнуудын халаасладаг "Карт шахах" бизнесийг болиулах шаардлагатай шүү дээ. Миний сонссоноор энэ картын бизнесийг Солонгосчууд хийдэг гэсэн. Урьд нь бэлэн мөнгө карт хоёроор зэрэг үйлчлээд болоод л байсан. Тэгтэл заавал карт худалдаж авч байж нийтийн тээвэрт сууна гэдэг хүний эрх зөрчсөн тэнэглэл. Карт худалдаж авах мөнгөөр дор хаяж 6-8 удаа автобусандаа сууна. Бэлэн мөнгө картаа хослуул. Улсын хөрөнгө уйлдаггүй гэгчээр

Avatar

Пүрэвбат 2022-10-09 202.126.90.13

Та бүгд үнэхээр буруу ташаа ойлголттой байдаг юм байнаа ягд вэ? гэвэл би бүх чин үнэнг өөрийхөө ойлгсоноор хэлий за манай улс 2012оноос хойш миний мэдэхийн 500т өөр зорчиж байнаа одоо 11жил болж байна манай нийгэм тэр аяаара ул сууриаара ядуу байгааг та хэд үүнэс л харж болн жолоочод 500төгрөг өглөө гээд голоо нүдэээд байгаа нөхдүүд бодоод үзээрэ тэр 500төгрөгөөрө түц ороод 1нүдэнд туссан юма авах гээд үздээ санснаарчин юм ирэхгүйл байх та нар боддо 10хүн 500т өгж байж 5000мянга болно

Avatar

Пүрэвбат 2022-10-09 202.126.90.13

1хоол доод үнэ 8к тэрнээс дээш өглөө хар үүрээр гэрээсэ 5гээд гаржэн шөнө 12гэхэд гэртээ хариж байна сарийн цалин гар дээр 1.600.000авж байна сард 28хоногтой орход маш өндөр шалгуур тавьдаг дуртайн хэл амаар доромжилдог гомдол мэдүүлдэг жаахан ухамсартай байлдаа хүмүүсээ 500төгрөгөө дийлкү амьдрач байвал өөр юу хэлэхвдээ гэлээч та нарий баярлла карт чин гадаад компани дансанд орди улс үнэгүй явулж байна гээд битий хөөрөөд бай өндөр настан хби хоёрийг чин иргэдийн татвар НД чин авж гадаад дансру

Avatar

Зочин 2022-10-09 202.126.90.13

Хийчээд та хэдийн хайртай 76чин тансаг жийбэндээ хувийн жолоочтой хамгаалах цагдаа хамгаалагч тав тухтай түгжрэл дундуур саадгүй явж зорисон газартаа хүрээд халуун хөнжилдөө тал шиг том орон дээр таван ясаа амраагаад хэвтэж байх хооронд та нар яаадаг гээч автусан дотороо чихэлдээд байрнааса 10алхам газар хөдөлсөн байвал дээдийн заяа одоо мал барааг ч ингэж ачихаа байсан өөрсдөөсө ичкү байнаа нэгнийхээ хөлс баас шээсийг үнэрлээд хүйтэн автусанд хөлдөж үхэх гээд халуун зунаар хайлж урссаар та нар

Avatar

Зочин 2022-10-09 202.126.90.13

Та нар тийм их тэвчээртэй юму тийм т1 юму би ойлгохгүй юм солонгосдоо аагтлагдаж хүн тээвэрлэх боломжгүй болсон автусийг монголд оруулж ирээд явулж бна шинэ автус гээд хүнээ ард иргэдээ иим юмаар зөөж байна монголийн эрдэс баялгийг ухахдаа газар шороог нь цөлмөхдөө цоо шинэ шүү гялгар ууттай техник техонлоогор ухаж зөөж байж та нар одоо 1 ийг бодож 2тунгаадаа миний аав ээж намайг хуруу хумса хуглан байж өсгсөн би одоо ч гэр бүлээ тэжээх гээл явж байна хүүхэдээ өөршгээ хүн болгчохгүймсан гэсэндээ

Avatar

Зочин 2022-10-09 202.126.90.13

Ягд вэ гэжүү бүх хүнл үр хүүхэдээ тэжээх гэж ар гэрээ авж явах гэж хичээж байгаа энэ нийгэм бол нээрэ арай бишээ энэ хэвээрэ хэдэн үеээ үзүүлэх гэсэн юмбэ ингээл байгаал байвал байгаадл байна бидний үр хүүхэд ч гэсэн үр хүүхэдээ тэжээх гээл яг ингэж амьрна бод2

0 0
Avatar

Монгол 2022-10-09 202.179.22.134

Юун 47 хувь бэ. Автобусны кампануудад Хөнгөлөлтэй зорчигчдын тээврийн хөлсийг төрийн сангаас олгож байгаа шүү дэ,Харин жолооч нар нь зорчигчдоос 500 төгрөг хурааж кармалж байгаагаа юу гэх гээд байгаа юм бэ.Энэ мэт зохисгүй байдлаа засч залруулахгүй байж зорчигчийн тарифийг нэмэх тухай бүү ярь. Автобусны кампанууд зорчигчдоос 100 хувь төлбөрийг нь авах ёстой. Төлбөр төлдөггүй зорчигч гэж байхгүй. Иймд авч чадахгүй байгаа 53 хувиа бүрэн авах зохион байгуулалтын ажлаа хий.

Avatar

Зочин 2022-10-09 202.126.88.211

20% нь л төлдөг байх. Баахан талбар төлдөггүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй үнэмлэх байдаг ш дээ. Бүгд төлбөрөө төлөөд явдаг бол ядаж сул тэнэдэг хүн ч багасна

Avatar

Зочин 2022-10-09 139.5.216.237

Хайрцганд 500 хүрэхгүй төгрөг хийгээд байсан тул хайрцгийг халсан шүү дээ, хайрцгаа боль. Банкны картыг л уншдаг болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-10-09 139.5.216.237

Автобусанд тав тухтай зорчих асуудар гэж ярихаар автобусаа угааж цэвэрлэх бус, аль болох олон автобусыг олон чиглэлд явуулбал чихэлдэж бухимдахгүй. Мөн хотхон бүрд буудал нэмж барих хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-10-09 202.126.88.236

Unegui avtusaar zorchdog guilgachid bas ih bna

Avatar

Зочин 2022-10-09 202.55.188.36

Карт уншуулж байгаа бүх хүн хөнгөлттэй гэнэ минийхээс 500төгрөг хасагдаад байдгын тал нь бол1000 зорчдог болсон байна

Avatar

зочин 2022-10-09 59.153.113.121

10 хүн орж ирхэд 9 нь жолоочид мөнгө өгч байгааг би нүдээрээ харсан даа, тийм учраас лацтай хайрцаг тавих нь зөв, жолоочийн карманд 500 төгрөг орсоноос улсдаа 100 төгрөг орж байвал сайнсан.

Avatar

Зочин 2022-10-09 139.5.216.237

Хайрцганд 500 хүрэхгүй төгрөг хийгээд байсан тул хайрцгийг халсан шүү дээ.

Avatar

Зочин 2022-10-09 202.126.90.13

Луйврчдийн галан дээр тос нэмж яаахнавдээ нүдээрэ харсан чин 10-хүний9н хөнглөлттэй зорчигч бсн блгүйдэ

Avatar

зочин 2022-10-09 192.82.68.19

10 хүн орж ирэхэд 1 нь "Баярлалаа".

Avatar

Зочин 2022-10-09 202.55.188.44

автобусны картынхаа дугаараар нь иргэд өөрсдөө шууд мобайлаар , цахимаар цэнэглэдэг болгоочээ. худгаас ус авдаг картыг дугаараар нь цэнэглэж болоод байхад хотынхон юу ч хийхгүй байгаагаас болж хамаг орлогийг нь бэлнээр жолоочид нь авч байгаа

Avatar

Зочин 2022-10-09 139.5.219.61

avtobusnii cardnii unshigch n NFC yum. odoo ga utas bolgon NFC tei. shuud gar utasaaraa yagaad tulbur hiij boldogui bilee.zaaval cad=rd hudaldaj avaad cardgui bol joloochiig bat=yarluulaad baih yostoi yumuu

Avatar

Зочин 2022-10-09 66.181.180.219

элдэв үрэлгэн төсөв бусад үргүй зардлаа танаад нийтийн тээврээ цогцоор нь хөгжүүл жолооч цалин бага байна Автобус такси үйлчилгээ муу хүн амыхаа дац ачааллыг дийлэхгүй байна Замын түгжрэл бууруулахад нийтийн тээврийн цогц шийдэл гарц нь болно Бид хүн төрлөхтнөөс зарим зүйлээрээ 200 жил хоцорсон нь үнэн Ядаж метро алга төмөр замын сүлжээ муу үүнийг ойрын 5 жилдээ шийдвэл ирээдүйд маш их хөрөнгө хэмнэх зүйл

Avatar

Зочин 2022-10-09 203.169.50.113

47% төлдөг ч биш дээ

Avatar

зочин 2022-10-09 103.57.93.137

3. Ахмад настан бидэнд автобусаар үнэгүй зорчих картыг 2 жилд сунгаж цэнэглэх бүртээ 75 хүртэлх насныхнаас нь 10000 төг буюу ядаж 20 удаа зорчих хураамж авчихдаг болмоор. Ер үнэ төлбөргүй зорчино гэхээс санаа зовоод байх юм аа. За дээр нь залуучууд автобусанд суудлаасаа босоод "Та суу" гэхээр нь үнэгүй яваа байж бас суудалд тухлана гэхээс бүүр санаа зовох юм, арга ядаад "миний дүү сууж бай, гэртээ сууж сууж сая гараад явж байна, ядраагүй ээ" гэдэг дээ. За ядарсан үедээ ч суучихдаг аа.

Avatar

зочин 2022-10-09 103.57.93.137

2. Автобусны жолооч бол таксичин биш гэдгийг бүгд мэднэ, гэхдээ картгүй яваа хүмүүс үнэгүй зорчихоос санаа зовж төлбөрөө хийж байгаа арга нь жолоочид 500 өгөх. Картгүй бол 500 төг тушаах хайрцагтай болчихвол хайрцагт тушаана. Дорхноо бүгд сурчихна, хөдөөнөөс болон гадаадаас ирэгчид ч сурчихна. Жолооч ч бэлэн мөнгө авах, хариулт өгөх жижиг цонх бэлтгэх, 500 – г өгөх үгүйг хялалзаж анхаарлаа сарниулж, нервээ барж, оюутан, сурагч олонтой буудал руу уралдахгүй амар тайван ажлаа хийдэг болчихно.

Avatar

Зочин 2022-10-09 103.161.242.184

Худлаа. Автобусны жолооч нар дуугай мөнгө аваад халаасладагштэй. Тэрий нь тооцвол овоо хэдэн хувь болно биз. Цалин авч байгаа дээр нь зорчигсодоос мөнгө татна овоо гарууд шүү.

Avatar

зочин 2022-10-09 103.57.93.137

47 хувь нь ч худал байх аа. Харин хүүхэд, залуучууд, хөдөөнөөс ирэгсдийн 30 хувь нь, гадаад хүмүүс бараг бүгд жолоочид 500 төгрөг өгдөг, жолооч нар ч сурчихсан, хариулт мөнгөө бэлтгэчихсэн өгч байдаг. Автобусны өдрийн орлогын 15 хувь жолоочид очдог биз. Үүнийг арилгах амархаан. "Зорчигчийн картгүй бол 500 төг энд хийнэ үү" гэсэн монгол, гадаад хэлүүдээр бичсэн шилэн хайрцаг жолоочийн ар талын хаалтанд суурилуулчих. Эцсийн буудал бүрт хайрцгийн орлогыг тоолж тушаадаг л болчих.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж