Автобусаар үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь төлбөр төлдөг

Хуучирсан мэдээ: 2022.10.09-нд нийтлэгдсэн

Автобусаар үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь төлбөр төлдөг

Автобусаар үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь төлбөр төлдөг

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг хэрхэн хийх талаар тус салбарынхантай өчигдөр уулзлаа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 105 чиглэлд 961 автобус өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд үйлчилж байна. Хүрэлцээ, хангамж дутагдалтай. Үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь 500 төгрөгийн төлбөрөө төлдөг бол үлдсэн хэсэг нь өндөр настан, хүүхэд, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй зорчдог байна. Өөрөөр хэлбэл, парк шинэчлэлээс гадна үнэ тарифын асуудал автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэдэг. Сүүлийн үед хүний нөөцийн хомсдолд орсон. Нийтийн тээврийн салбарын хэмжээнд одоогийн байдлаар 560 жолооч дутагдалтай  байна. Автобусны үйлчилгээг цахим төлбөрийн системд шилжүүлсэн нь сайн талтай боловч цагийн системийг хотын хэмжээнд зөвхөн “Улаанбаатар смарт карт” ХХК дангаараа хянаж байгаа нь буруу. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ чөлөөлөх, тусгаарлах нэн шаардлагатай байгаа зэргийг нийтийн тээврийн салбарынхан илэрхийлж байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын жишигт хүргэж сайжруулсны дараа түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ. Иргэдийн 90 гаруй хувь нь нийтийн тээвэрт сэтгэл ханамжгүй гэсэн судалгаа байгаа бол үүнийг бууруулахын төлөө төр, хувийн хэвшил ирэх жил нягт хамтарч ажиллана гэсэн үг. Иргэд автобусанд тав тухтай зорчих боломжийг бид бүрдүүлж өгөх ёстой. Нийтийн тээврийг өнгөрсөн хугацаанд төр засаг алаг цоог байдлаар дэмждэг байсан бол энэ удаа цогцоор нь шийднэ. Үүнд төр, засаг, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүд анхаарлаа хандуулж, үүрэг оролцоотой байвал түгжрэлийг бид бууруулж чадна. Тиймээс хамтарсан ажлын хэсэг гаргаж асуудал нэг бүрд тохирсон шийдлийг гаргах нь зөв” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж